- SendMN
- Posts
- Гарал үүсэл нь үл мэдэгдэх орлогоос харилцагч та өөрийгөө хамгаалаарай.
Гарал үүсэл нь үл мэдэгдэх орлогоос харилцагч та өөрийгөө хамгаалаарай.
Алдаатай гүйлгээг яагаад санаатай болон санамсаргүй ашигласан нь гэмт хэрэгт тооцогддог вэ?
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирол учруулсан тул гэмт хэрэгт тооцогддог.
Танд хэнээс, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй орлого таны дансанд орж ирсэн юм биш биз?
Та тэгвэл тухайн мөнгийг ахуйн хэрэгцээнд ашиглахаасаа өмнө нягталж заавал шалгаарай:
Мөнгө хаанаас, хэнээс орж ирснийг шалгах
Өөрт орж ирэх ёстой мөнгө байсан эсэхийг нягтлах
Тодорхойгүй үед өөртөө болон ахуйн хэрэглээнд зарцуулахгүй байх
Сэжигтэй санагдвал холбогдох байгууллагуудад хандаарай (банк санхүү, цагдаагийн байгууллага)
Алдаатай гүйлгээг ашигласнаар та дараах хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй:
450 нэгжээр торгох
240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх
1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах
Их хэмжээний хохирол учирсан тохиолдолд 6 сараас 2 жилийн хорих ялтай
Гарал үүсэл нь үл мэдэгдэх орлогоос харилцагч та өөрийгөө хамгаалаарай.
Reply