• SendMN
  • Posts
  • Вьетнам улсад аялахдаа очиж үзэх газрууд

Вьетнам улсад аялахдаа очиж үзэх газрууд

Вьетнам улсад аялахдаа очиж үзэх газрууд

Вьетнамд хүчтэй муссоны улирал гэж байдаг учир хот, хөдөө аадар бороо орж, шавар шалбааг болж үер буух нь элбэг байдаг. Хэрэв та аялахаар төлөвлөж байгаа бол Вьетнамд зочлох хамгийн тохиромжтой цаг бол 12-р сараас 2-р сар хүртэл үргэлжлэх хуурай улирлын үе юм. Гэхдээ таны очих газраас шалтгаалан тохиромжтой үе өөрчлөгдөж болно. 

Вьетнам улсад очиж үзэх гайхалтай газрууд их бий, хувь хүний сонирхол болон аяллын үргэлжлэх хугацаа, жилийн аль үед очиж буй зэргээс шалтгаалж сонголтоо хийж болно.

Уг хотод түүхэнд алдартай олон газрууд байдаг учраас та заавал зочлоорой. Тухайлбал дайны үлдэгдлийн музей, тусгаар тогтнолын ордон зэрэг Вьетнамын өнгөрсөн түүхийг өгүүлэх баялаг баримтуудыг та олж харах болно.

ЮНЭСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн Ха Лонг булан нь мянга мянган жилийн тэртээ үүссэн маргад эрдэнийн уснаас ургасан гайхалтай шохойн чулуун уулсаараа алдартай. Та мөн гайхалтай агуй, Ха Лонг хотын соёлыг судлах боломжтой.

Уг хот мөн адил Вьетнам улсын түүхэн соёлын талаар харуулах олон олон музей байдаг учир түүхээр аялах боломжийг танд өгнө.

IV-XIII-р зууны хооронд баригдсан өвөрмөц цамхаг сүмүүдийн үлдэгдэл ба Вьетнам дахь байгалийн өвийн хамгийн том дурсгалт газар учир ЮНЕСКО-с дэлхийн өвд бүртгэгдсэн. Уг өвөрмөц сүмийн хийц, тогтцыг заавал та очиж үзээрэй.

Вьетнамын хөдөөгийн хамгийн үзэсгэлэнтэй газар бөгөөд Сапа нь сүр жавхлантай байдлаараа Францын колоничлолын үеэс эхлэн жуулчид зорьж ирсээр буй Ногооны будааны тариалангийн талбайнууд, гүн гүнзгий хөндийнүүд газар нутгийг сийлбэрлэн харагдах өвөрмөц тогтоцтой ба үндэсний тод хувцас өмссөн нутгийн иргэдийг та олж харах болно.

Цэнгэг устай жуулчдын очих дуртай газар бөгөөд тусгай зориулалтын усан сэлэлтийн талбайтай ба далайн эрэг дагуух усан спорт нь пара-дарвуулт онгоцноос цаасан шувуугаар гулгах, сэлүүрт онгоцоор гулгах, тийрэлтэт цанаар гулгах зэрэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой юм.

Вьетнамын Да Нанг хотын ойролцоох ба На Хиллс амралтын газарт байрлах 150 метр урт (490 фут) явган хүний гүүр юм. Уг гүүрнээс байгалийн сайхныг ажиглан, мартагдашгүй аяллын зургаа авхуулахад тохиромжтой газар юм. Хөл хөдөлгөөн багатай зураг даруулахад тохиромжтой үе бол өглөө эрт байдаг бол 4-8 сар болон амралтын өдрүүдэд хүн ихтэй оргил үе байдаг байна.

Reply

or to participate.