- SendMN
- Posts
- Турк улс руу аялахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ? 💸
Турк улс руу аялахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ? 💸
Хэрэв та Монголоос Турк руу 7 хоногийн хугацаатай аялах гэж байна гэж тооцоолбол:
Турк улс руу аялахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ? 💸
Хэрэв та Монголоос Турк руу 7 хоногийн хугацаатай аялах гэж байна гэж тооцоолбол:
✈️ Нислэгийн зардал: Нислэгийн 2 талын тийзийн зардлыг хамгийн хямд боломжит өдрүүдээс сонгон тохируулбал 3,800,000₮ хавьцаа үнийн дүнгээс эхлэх бөгөөд аль болох өөрийн санхүү болон аялах хугацаандаа тааруулан хямд байхаар шийдээрэй.
🛋️ Зочид буудал: 5 одтой зочид буудлын нэг хоногийн үнэ ойролцоогоор 550,000₮ гэж тооцвол 7 хоног буудаллахад 550,000₮ x 7 хоног = 3,850,000₮ бол харин дунд зэргийн зочид буудлын нэг хоногийн үнэ 175.000₮ орчим гэж тооцоолбол 175.000₮ x 7 хоног = 1,225,000₮ болно.
🍝 Хоол хүнс: Өдөр тутмын хоолны төсөв дунджаар 20 доллар гэж тооцвол 7 хоногийн аялалд өдөрт ойролцоогоор 55,000₮ x 7 хоног = 385,000₮ болно.
🛍️ Бусад зардал: Мэдээж та нэгэнт л Турк улсаар аялж, амрах гэж ирсэн бол тухайн улсаар өдрийн турш хэсэж, shopping хийх нь гарцаагүй болов уу. Хүн бүрийн хэрэгцээ шаардлагаас хамааран энэ төрөлд багтах зардал харилцан адилгүй бөгөөд та өөрийн хэрэгцээнд тааруулан төсөв тогтоогоорой. Жишээ нь: Дэлгүүр хэсэж худалдан авалт хийхэд 2 саяас хэтрэхгүй, бусад урсгал зардал 1-2 сая дээд лимит гэх мэт төсвийг хэрэгцээндээ тааруулан тогтоосноор төлөвлөөгүй зардал гарахаас сэргийлж чадна.
Энэ бүгдийг тооцоод үзвэл 6,000,000₮-8,000,000₮ хооронд 7 хоногийн хугацаанд Турк улсаар тансаг аялаад ирэх боломжтой байх нь. Гэхдээ бодит зардал нь сонгосон зочид буудал, хоолны сонголт, аяллын үеийн бусад хувийн зардал, худалдан авалт болон хэзээ явж буй зэргээс хамааран үүнээс ч бага зардлаар явах боломжтой бөгөөд барагцаалан хийсэн тооцоо гэдгийг анхаараарай. Нэмж дурдахад валютын ханш хэлбэлзэж болзошгүй тул нарийн тооцоолол хийхдээ одоогийн ханшийг ашиглахыг зөвлөж байна. 😉
Reply