• SendMN
  • Posts
  • Цахим залилангаас өөрийгөө хамгаалаарай

Цахим залилангаас өөрийгөө хамгаалаарай

Сэжигтэй линк, QR код болон хуурамч саналд сэрэмжтэй хандаарай.

Сүүлийн үед цахим гэмт хэргийн тохиолдол эрс нэмэгдэж, хуурамч урамшуулал, сугалаа, өндөр ашиг амласан санал, сэжигтэй линк болон QR кодоор дамжуулан иргэдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг авах оролдлого түгээмэл болж байна.

Өөрийн мэдээлэл болон мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарна уу:

Сэжигтэй линк, холбоос дээр бүү дар.

Эх сурвалж нь тодорхойгүй QR код бүү уншуул

Данс болон SendMN аппликейшнээ бусдад бүү ашиглуул.

Нууц үг, баталгаажуулах код болон хувийн мэдээллээ бусдад бүү өг.

Хэт өндөр ашиг, урамшуулал амласан саналд бүү яар.

Аливаа мэдээллийн эх сурвалж, үнэн зөв эсэхийг заавал нягтлаарай.

Мэдээллээ нягтал. Нууц мэдээллээ хамгаал.

Хэрэв танд ямар нэгэн мэдээлэл, санал эсвэл хүсэлт сэжигтэй санагдвал SendMN-ийн албан ёсны сувгаар нягталж баталгаажуулаарай.

Мөнгөн гуйвуулга хийхдээ яарахаасаа өмнө нэг удаа нягтлаарай

Instagram Reel

Reply

or to participate.