• SendMN
  • Posts
  • 08/14 - Дотоод ба Гадаад зах зээлийн тойм

08/14 - Дотоод ба Гадаад зах зээлийн тойм

“IPhone 15” нь сүүлийн 3 жилийн хамгийн том шинэчлэлтийг авч ирнэ гэгдэж байгаа.

АНУ-ын инфляц өсөв, газрын тос болон цагаан будаа зэрэг түүхий эдийн ханш өслөө. Удахгүй танилцуулагдах IPhone 15 ба “Neuralink”-ийн талаар 

АНУ-ын 7 сарын инфляц 3.2% гарч өнгөрсөн сараас 0.2%-иар өслөө. АНУ-ын 7 сарын инфляц өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригийн орой гарч инфляцийн түвшин өссөн байна. Шинжээчид инфляцийг 3.3% гарна гэж хүлээж байсан ба шинжээчдийн хүлээлтээс бага гарсан ч инфляцийн хэмжээ 2%-ийн зорилтот түвшин рүү хүрэхгүй байгаа учир АНУ-ын төв банк хүүгээ ирэх 9 дүгээр сарын хурлаар өсгөх магадлал өндөр болж байна. Тухайн мэдээнээс хамаарч S&P500 болон бусад индексүүд унасан байна. Шинжээчид АНУ-ын төв банкийг ирэх сарын хурлаараа бодлогын хүүгээ өсгөх магадлал 80% гаруй хувьтай байгаа гэж үзэж байгаа бөгөөд Долларын индекс үүнийг дагаад ойрын хугацаанд унах магадлал бага, доллар сулрах өнцөг байхгүй гэж таамаглаж байна.  

Түүхий эд :  

Газрын тосны үнэ баррель нь 84$ болж, 6 сараас хойш 25%-иар өссөн нь сүүлийн 9 сарын дээд түвшин юм. Украйны дайн даамжирч, газрын тосны нийлүүлэлт хумигдах эрсдэл нэмэгдсэн нь үүнд гол нөлөө үзүүлж байна. Тухайлбал: Украин улс Хар тэнгис рүү дроноор халдсан нь Киев болон Москвагийн харилцаа улам бүр хурцдах нэг том шалтгаан болcон. Үүнээс гадна өнгөрсөн зургаадугаар сарын эцсээр Саудын Араб болон ОХУ гарцаа хумих шийдвэр гаргасны дараа газрын тосны үнэ эрс өсөөд байна. 

Азид цагаан будааны үнэ 2008 оноос хойших дээд түвшинд хүрэв.  

Хэт хуурай уур амьсгал, Украйнд үүсээд буй зөрчил зэргээс шалтгаалан хүнсний үнэ аль хэдийн дэлхий даяар өсөөд байсан юм. Таван хувийн бутралтай Тайланд цагаан будааны үнэ буюу Азийн цагаан будааны жишиг үнэ тонн нь 648 ам.доллар болсон байна. Тайландад цаг агаар илүү хуурайшиж байгаагаас гадна Энэтхэг улс дотоодын зах зээлээ хамгаалахаар цагаан будааны экспортын тодорхой хэсэгт хориг тавьсан нь үүнд нөлөөлж байгаа юм. 

Технологи :  

Мэдрэлийн технологийн Илон Маскийн “Neuralink” компани чип бүхий тархины суулгац бүтээхэд зориулан $280 саяыг босгов. 

Хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зорилготой Илон Маскийн стартап "Neuralink" компани технологийн хөгжүүлэлтдээ зориулж хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Тус компани энэхүү санхүүжилтийг өөрсдийн технологио хөгжүүлэхэд зарцуулахаар байгаа юм. 

Байгуулагдсан цагаасаа хойш тус компани янз бүрийн их дээд сургуулиас хэд хэдэн өндөр зэрэглэлийн мэдрэл судлаачдыг ажилд авсан. 2019 оны 7-р сар гэхэд 158 сая ам.долларын санхүүжилт авсан (үүнээс 100 сая доллар нь Маск-ийнх байсан) бөгөөд 90 ажилтантай байжээ. Тэр үед Neuralink тархинд маш нимгэн (4-6 мм өргөн) утас суулгах чадвартай "оёдлын машинтай төстэй" төхөөрөмж дээр ажиллаж байгаагаа зарлаж, лабораторийн мэдээллийг уншдаг системийг үзүүлжээ. Тэд 2020 онд хүмүүс дээр туршилт хийж эхэлнэ гэж таамаглаж байсан ч энэ төсөөллийг 2023 он хүртэл шилжүүлсэн байгаа билээ. Тэгвэл саяхан 2023 оны 5-р сарын байдлаар тэднийг АНУ-д хүн дээр туршихыг АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөөд байгаа юм. 

Есдүгээр сарын 22-нд APPLE шинэ iPhone 15 танилцуулна.  

iPhone 15 нь сүүлийн 3 жилийн хамгийн том шинэчлэлтийг авч ирнэ гэгдэж байгаа. Есдүгээр сарын 22-нд танилцуулагдах “iPhone 15”-ийн “Pro” хувилбар нь титан их биетэй, дэлгэцийн гадуурх хүрээ нь өмнөхөөсөө 30 хувиар нарийн, USB-C цэнэглэгчтэй, илүү хурдан процессортой байна гэсэн мэдээллүүд гараад байна. 

АНУ-д ухаалаг утасны зах зээл сүүлийн хэдэн улирлын турш уналттай байгаа хэмээн компани пүрэв гарагт тааруу үзүүлэлттэй тайлангаа танилцуулсны дараа мэдэгджээ. Өнгөрсөн улиралд "iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурч 39.7 тэрбум ам.доллар болсон нь Уолл Стритийн төсөөллөөс доогуур дүн болжээ. 

Reply

or to participate.