- SendMN
- Posts
- Худалдаа хөгжлийн банкны IPO талаар
Худалдаа хөгжлийн банкны IPO талаар
ХХБ-ны IPO захиалга 2023.05.18-23-ны өдрүүдэд явагдахаар болов. Худалдаа Хөгжлийн Банк нь нийт 5% хувиа буюу 83.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр нэмж 2,530,047 ширхэг хувьцааг нэгжийн үнийг нь 33,000 төгрөгөөр гаргажээ.
Худалдаа хөгжлийн банкны IPO талаар

ХХБ-ны IPO захиалга 2023.05.18-23-ны өдрүүдэд явагдахаар болов. Худалдаа Хөгжлийн Банк нь нийт 5% хувиа буюу 83.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр нэмж 2,530,047 ширхэг хувьцааг нэгжийн үнийг нь 33,000 төгрөгөөр гаргажээ. Олон нийтэд санал болгож буй 83.5 тэрбумаас 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 15%-ийг олон нийтэд санал болгож байна. Тэгэхээр энгийн иргэд маань 12.5 тэрбум төгрөгийн дүн дээр захиалга өгөх юм.
Зураг 1. IPO хувиарлалт задаргаа.

Зураг 1.
Зураг 2. IPO дараах P/B Ratio харьцуулалт.

Зураг 2.
Зураг 3. Өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлт (ROE=Цэвэр ашиг/Өөрийн хөрөнгө).

Хаан банктай харьцуулахад Худалдаа хөгжлийн банк нь зах зээлийн үнэлгээгээр бага зэргийн зөрүүтэй авч ажигт ажиллагааны хувьд хамаагүй бага байгаа нь өөрийн хөрөнгийн өгөөжийн дунджаас харагдаж байна. Өөрийн хөрөнгийн өгөөжийн дундаж нь Хаан банк 20% байгаа бол Худалдаа хөгжлийн банкны дундаж өгөөж 7.5% байна.
Ногдол ашгийн бодлого :
Уг банк нь 2023, 2024 онд цэвэр ашгийн 30%-ийг , 2025 оноос цэвэр ашгийн 40%- ийг ногдол ашиг болгон тараах юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та 1 сая төгрөгт уг банкны хувьцааг нэгжийг нь 33,000 төгрөгөөр 30 ширхэг хувьцаа авлаа гэж үзье. Тэгвэл 2023 онд тухайн банк маань 70.2 тэрбумыг ногдол ашгаар тараан гэх төсөөллөөс үзэхэд та жилдээ нэгж хувьцаанд 1387 төгрөгийн ногдол ашиг буюу 4.2 %-ийн ногдол ашиг авах төсөөлөл байгаа юм. Өөрөөр хэлбэл та 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтдаа жилдээ 40 мянган төгрөгийн ногдол ашиг авах төсөөлөлтэй байхнээ.
Эцэст нь TDB банкны хувьцаа авах уу ?
Харьцангуй том банк гэхэд үнэлгээ нь Хаан ба Голомт банктай харьцуулахад хэт өндөр үнэлэгдсэн ба ногдол ашгийн өгөөжийн хувь бага ба өөрийн хөрөнгийн өгөөжийн түвшин өмнөх жилүүдийн түүхээс үзэхэд бага ба ашигт ажиллагаа муу байна. Олон нийтэд 12.5 тэрбумыг санал болгож буй тул олон нийтийн захиалгын дүн Хаан банктай харьцуулахад 2.2 дахин бага юм. Хэрвээ захиалгын эрэлт өндөр хувьтай биелвэл 2-дагч арилжаа дээр гараад өсөхийг үгүйсгэхгүй. Эрэлт байхад ямар ч хувьцааны үнэ өсөх боломжтой гэвч хэрвээ өндөр эрэлт орж ирэхгүй л бол IPO-оос авах нь хувьцааны үнэ бууралтаас алдагдал хүлээх эрсдэлтэйг дээрх тоо баримтууд харуулж байна.
Reply