• SendMN
  • Posts
  • Солонгос улс руу гэрээгээр ажиллахад тавигдах шаардлага

Солонгос улс руу гэрээгээр ажиллахад тавигдах шаардлага

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулалтын журмаар Солонгос улс руу гэрээгээр ажиллах боломжтой. Үүнд солонгос хэлний мэдлэг болон ур чадварын шалгалт, эрүүл мэндийн шалгуур зэргийг харгалзан авч үздэг.  

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага 

  • 18-аас 39 настай байх (1982 оны 4 сарын 26-наас 2004 оны 4 сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх)

  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

  • Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, 

  • Өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил  үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно) 

  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх. Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй

ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)  

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас(monkor.net)  

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr) зэрэг албан ёсны сайтууд дээр шалгалтын тухай мэдээлэл зарлагддаг байна.  

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: https://bit.ly/409zZ3t 

Reply

or to participate.