- SendMN
- Posts
- 09/18 - Валютын ханш ба зах зээлийн тойм
09/18 - Валютын ханш ба зах зээлийн тойм
USD: АНУ-ын мөнгөн тэмдэгт долларын ханш тухайн улсын төв банкны бодлого шийдвэрээс хамаарч ихээхэн хөдлөж байгаа билээ.
Валютын ханш ба зах зээлийн тойм 🔍


9 сарын 15-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
Уншигчиддаа 😁 шинэ 7 хоногийн мэндийг хүргэж байна. Энэ дугаараас эхлээд өнгөрсөн 7 хоногийн валютын ханшийн мэдээ болон ирэх 7 хоногийн валютын ханшийн таамгыг мөн оруулж байхаар боллоо. Ингээд шинэ 7 хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй
Өмнөх 7 хоногт гарсан гадаад валют дээрх онцлох мэдээнүүд
💵USD: Долларын ханш АНУ-ын төв банкны бодлого шийдвэрээс хамаарч ихээхэн хөдлөж байгаа билээ. АНУ-ын төв банк зах зээл дэх долларын нийлүүлэлтийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ нэмэн мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж инфляцитай тэмцэж байна. Уул ёсондоо долларын ханш АНУ-ын инфляцийн түвшинөөс хамаарч байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт гарсан инфляцийн мэдээгээр төв банкных нь зорилт нь инфляцийг 2% хүргэх байсан ба өмнөх 7 хоногт зарласан 8 сарын инфляцийн түвшин нь өмнөх сараас 0.5%-иар өсөж 3.7%-д хүрсэн байна.
Инфляци өндөр гарсан тул төв банк ирэх хурлаар бодлогын хүүгээ өсгөх магадлалтай. Үүнээс гадна Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо чангаруулснаар ам.долларын ханш болон тус улсын Засгийн газрын бондын өгөөж өсөх төлөвтэй байгааг “Acadian Asset Management”-ийн шинжээч Клиффон Хилл мэдээллэжээ.
Ханшийн чиг хандлага / Шинжээчийн өнцгөөр/: Ханш тогтвортой чанга хэвээр хөндлөн чиглэлтэй хэлбэлзэх төлөвтэй.
💶EUR: Евро бүсэд инфляци өндөр хэвээр байгаа ба тухайн бүсийн төв банк мөн инфляцийг бууруулах хүртэл мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн хэвээр байна.
Өмнөх 7 хоногт Европын төв банкны бодлогын хүүгийн шийвдвэр гарч бодлогын хүүгээ 0.25%- иар өсгөж 4.5% болгожээ. Энэ шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болсон байна. Шийдвэрийн дараа еврогийн ханш 0.7% хувиар буурч 1.0656 ам.доллар болсон нь тавдугаар сараас хойших хамгийн сул үзүүлэлт болов.
Техник шинжилгээ талаас харвал EUR USD-ийн эсрэг чангарах төлөвтэй байна. Евро ханш ойрын хугацаанд доод ханш дээрээ явж байна гэж дүгнэж болохоор байна.
Ханшийн чиг хандлага / Шинжээчийн өнцгөөр/: Ханш ойрын хугацаанд 0,5%-1% иар бага зэрэг өсөх төлөвтэй.
Эх сурвалж : Investing.com
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд энэ оны хамгийн том IPO нэртэйгээр шуугиан тарьж буй “Arm” -ийн 2 дагч зах зээлийн арилжаа эхэлсэн ба уг компанийн хувьцааны ханш NASDAQ-ийн хөрөнгийн бирж дээр гарч 66 ам.доллар хүрч 30% өслөө:
ARM нь ухаалаг гар утасны чип үйлдвэрдэдэг хамгийн том компани бөгөөд Arm's технологийг дэлхий даяарх гар утасны процессоруудын 99%-д ашигладаг байна. Цаашлаад тэд дата төв болон хиймэл оюун ухааны программуудад зориулсан чипүүд зохион бүтээхээр төлөвлөж байгаа аж.
Тус компани өнгөрөгч өдрүүдэд 95.5 сая ширхэг хувьцаагаа нэгжийг нь 51$-оор санал болгож 4.87$ тэрбум ам долларыг татан төвлөрүүлсэн билээ. Уг компаний 2-дагч зэх зээлийн арилжаа эхлэхэд хувьцааны ханш хамгийн өндөртөө 30% өссөн ба 63.59 ам.долларт эхний өдрийн арилжааг хааснаар зах зээлийн үнэлгээ 54.5$-аас 65$ тэрбум ам.доллар болсон ба хувьцааны өсөлтийн шалтгаан нь тэдний хувьцааны захиалга 10 дахин өндөр эрэлттэй байсан ажээ.

Хувьцааны 90 хувь буюу хяналтын багцыг толгой компани “SoftBank Group” эзэмшиж байгаа ба “Arm”-ийн IPO-д “Intel”, “Apple”, “Nvidia”, “Samsung Electronics” болон “TSMC” зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулалт хийжээ.
Эх сурвалж : https://shorturl.at/iNU59

“Бодь Даатгал” ХК-ийн хувьцаа доод ханшид хүрлээ. Пүрэв гарагийн арилжаагаар [MSE:BODI] Бодь даатгал ХК-ийн хувьцаа 🔻-10.2%-иар унаж 83.06₮-т хаагдсан ба ингэснээр IPO гаргаснаас хойш хамгийн доод ханшид хүрлээ.
Ханшийн уналтад 2022 оноос хойшхи санхүүгийн тааруу гүйцэтгэл нөлөөлж байна. Тус компани хөрөнгийн зах зээлд орж ирэхдээ нэгж хувьцаагаа 113.0₮-өөр хөрөнгө оруулагчдад худалдаж байсан боловч өдгөө уг үнээс -26.5%-иар ханш нь унажээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханш IPO гаргасан үнээс доош буугаад байгаа юм.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг Сангийн яам мэдээлэв. Энэ нь I улирлаас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Гадаад өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 92.1 сая ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Эх сурвалж: Сангийн яам
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 🔼 39.2 хувиар өсжээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 8-сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 (39.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөг болж, 4.6 (45.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 23.4 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 18.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (52.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 5.1 (63.4%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 1.0 (32.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Reply