- SendMN
- Posts
- МУ-ын гадаад худалдаа ба аялал жуулчлал
МУ-ын гадаад худалдаа ба аялал жуулчлал
Энэ долоо хоногт дотоодын ЭЗ-ийн гадаад худалдааны сэргэлтийн талаар онцольё.
МУ-ын гадаад худалдаа ба аялал жуулчлал

Энэ долоо хоногт дотоодын ЭЗ-ийн гадаад худалдааны сэргэлтийн талаар онцольё. Төв банкны мэдээлснээр МУ- ын гадаад худалдааны экспорт эхний 4 сарын байдлаар өмнөх жилээс 82%-иар өсөж 5,084 сая ам долларт, импорт 13%-иар өсөж 2,660 сая ам долларт хүрсэн нь гадаад худалдааны эргэлтийг өмнөх оны мөн үеэс 50%-иар өсгөж 7,744 сая ам.долларт хүргэлээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл эхний 4 сарын байдлаар 2,423 сая.ам долларын ашигтай гарчээ.
Хүснэгт 1: Гадаад худалдааны гүйцэтгэл /сая.ам доллароор/

Импорт: Импорт 13 хувиар өсөхөд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 11 нэгж хувиар, нефтийн бүтээгдэхүүний импорт 6 нэгж хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нийт импортын 39.9% ийг эзлэж байгаа бол нефтийн бүтээгдэхүүн 21.1% ийг тус тус бүрдүүлжээ.
Аялал жуулчлалын үйлчилгээ: Сүүлийн 3 жилийн дунджаар аялал жуулчлалын үйлчилгээний дансны орлого нь манай улсын нийт үйлчилгээний экспортын 11%, зардал нь нийт үйлчилгээний импортын 28%-ийг бүрдүүлсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээний салбарын орлогын 30%-ийг ОХУ, 23%-ийг БНСУ, 5%- ийг АНУ, 2%-ийг БНХАУ, Япон болон Герман улс тус бүрийн аялагчдад үзүүлсэн үйлчилгээнээс хүлээн авсан (Зураг 1).
Аялал жуулчлалын үйлчилгээний салбарын импортыг улсаар ангилбал: Монгол улсын иргэд нийт зардлын 15%-ийг АНУ, 15%-ийг БНСУ, 5%-ийг Япон, 5%-ийг БНХАУ, 4%-ийг Австрали, 4%-ийг Их Британи руу аялахдаа зарцуулжээ (Зураг 2).

Дүгнэлт : Гадаад худалдаа энэ эрчээрээ энэ жил үргэлжилбэл манай улс ЭЗ-ийн хямрал, валютын ханшийн тогтворгүй байдал, инфляцийн түвшин болон өрийн дарамттай хэцүүхэн үеүдийг төвөггүйхэн даваад гарчих бололтой.
Reply