• SendMN
  • Posts
  • Монголын нээлттэй банкнуудын тайлан гарав. Одоо ямар банкны хувьцааг сонгох вэ? 

Монголын нээлттэй банкнуудын тайлан гарав. Одоо ямар банкны хувьцааг сонгох вэ? 

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банкуудын тайлан гарч эхэллээ. Аль банкны хувьцаа...

Монголын нээлттэй банкнуудын тайлан гарав. Одоо ямар банкны хувьцааг сонгох вэ? 

Та одоо аль банканд хөрөнгө оруулахаа мэдэхгүй байна уу? 🧐 

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банкнуудын тайлан гарч эхэллээ. Аль банкны хувьцаа хамгийн хямд бөгөөд ашигт ажиллагаа сайн гарсан вэ? Банкнуудын 2-р улирлын тайлангийн дараагаар хамгийн хямд үнэлэгдэж буй банк нь Төрийн банк P/B харьцаа 0.81 буюу бодит үнэлгээнээс 19%-аар доогуур үнэлгээтэй явж байгаа бол араас нь Голомт ба Богд банкнуудын P/B харьцаа 0.88 гэх дансны үнэлгээнээс хямд үнэлгээтэйгээр удаалж байна. Ашигт ажиллагаа нь хамгийн сайн банк нь Хаан банк буюу хагас жилийн байдлаар 15.2% ийн ашигтай явж байна. Дүгнээд хэлэхэд хамгийн хямд бөгөөд хамгийн ашигт ажиллагаа сайн банкнуудыг сонговол Богд болон Голомт банкнууд байна.

АНУ-ын мөнгөний хатуу бодлого цаашид яах вэ? 

АНУ-ын 6 сарын инфляц гарлаа 4%-аас 3% болж огцом буурлаа. Инфляц огцом буурч байгаа болохоор АНУ-ын төв банк хүүгээ дахин 2 удаа өсгөх магадлал буурч байна. Гэсэн хэдий ч АНУ-ын төв банк энэ сарын 27-нд болох мөнгөний бодлогын хурлаар хүүг 0.25%-аар өсгөж 5.5%-д хүргэх магадлал өндөр болж байна гэж шинжээчид үзжээ. Энэ удаагийн бодлогын хүүгийн дараагаас мөн 7-р сарын инфляцын мэдээнээс хамаараад мөнгөний хатуу бодлого удахгүй оргил түвшиндээ хүрч буцаад инфляц тогтворжих үеэр суларч магадгүй юм. Ийм учраас ирээдүйн энэ хүлээлтээр долларын индекс 100-руу унаж долларын эсрэг дэлхийн том валютууд чангарчээ. Доллар олон улсын зах дээр сулрах чиг хандлагатай хэвээр байна.

Reply

or to participate.