• SendMN
  • Posts
  • 11/06 - Топ валютуудын ханш болон таамаг

11/06 - Топ валютуудын ханш болон таамаг

Алт үргэлжлүүлэн өсөх үү?

10 сарын 01-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/

📉 Өмнөх 7 хоногт гарсан ГАДААД ВАЛЮТ дээрх онцлох мэдээнүүд

🔵 USD: Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын төв банкны хүүгийн мэдээ гарлаа. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг энэ удаа өөрчлөлгүй 5.5% хэвээр үлдээжээ. Мөн АНУ-ын ДНБ 4.9% өссөн эерэг үзүүлэлтүүд ЭЗ-т мэдэгдэж эхэллээ. Уламжлал ёсоор төв банкны ерөнхийлөгч Жером Пауэлл хүүгийн шийдвэрээ танилцуулах мэдэгдэл хийдэг билээ. Уг мэдэгдэлдээ: 

  • Эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд энэ оны III-р улиралд харьцангуй сайн гараад байгаа. Инфляц тогтвортой өндөр хэмжээнд үлдээд байна. Инфляцыг зорилтот 2% хүргэхийн тулд нэмэлт арга хэмжээ авч болох ба хүүг бууруулахгүй.

  • Өмнөх арга хэмжээнүүдийн үр нөлөө бүрэн гүйцэд илрэн гараагүй байна/хүүг хэвээр үлдээж цаашид бууруулахгүйгээр ажиглах төлөвтэй/. Хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа ба цаашид дээрдэх төлөвтэй. Эдийн засгийн цаашдын үзүүлэлтээс хамаарч бодлогын хүүг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх болно. 

    Иймд 12 сарын 14-нд болох дараагийн хурлаар хүүг өсгөх эсэх нь тодорхойгүй байна. 

🔵 EUR: Европын төв банк мөн бодлогын хүүгээ 4.5% хэвээр үлдээсэн ба өнгөрсөн 10 сарын инфляцын түвшин нь 2.9% болж хүлээлтээс 0.2% буурсан сайн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр Евро бүсийн инфляц сүүлийн 2 сар дараалан нийт 2.3%-иар эрчимтэй буурчээ.

🔵 JPY: Япон улс эдийн засгаа дэмжихэд ойролцоогоор 21.8 их наяд иен зарцуулна. Энэ арга хэмжээ нь эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх, инфляцад өртсөн өрхүүдэд туслах зорилготой юм.  

Тодруулбал: Эдийн засгаа дэмжих арга хэмжээний багцад ойролцоогоор 21.8 их наяд иен буюу 145 тэрбум ам.доллар зарцуулна гэж “Bloomberg” мэдээллээ. Үүний 13.1 их наяд иенийг нэмэлт төсвөөр санхүүжүүлнэ гэж төсөлд тусгасан байна. Орлогын болон орон сууцны татварын хөнгөлөлтөд 3.5 их наяд иен, бага орлоготой өрхүүдэд нэг их наяд гаруй иений тусламж үзүүлэхээр байгааг тодотгожээ. 

Эх сурвалж: Investing.com

🌏 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/ 

🟡 Алт. АНУ-ын уг хүүгийн шийдвэрийн дараа алтны ханш 1,975-аас зэрэг 1,985 руу өсөж, доллар болон бондын өгөөж сулран, хувьцааны индекс болон биткойн тус тус өссөн үзүүлэлтэй байна. Алт үргэлжлэн өсөх хүлээлт үүсэх төлөвтэй хэвээр байна. 

🟡 Газрын тос. Газрын тосны ханш өнгөрсөн 7 хоногт 81-83 ам.долларын хооронд хөдөлжээ. ЭЗ-ийн идэвхжил Израиль  болон Палестины дайны нөлөөллөөс шалтгаалсан хөдөлгөөн ажиглагдахгүй байна. 

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

📈 SOLONA блокчэйн бүхий койны өсөлт: Дийлэнх том крипто валют нь биткойны үнийг дагаж хөдөлдөг билээ. Тэгвэл Биткойны ETF-ийг SEC буюу буюу АНУ-ын үнэт цаасны зохицуулах хороо зөвшөөрнө гэсэн шуум яриа дэгдэж эхэлснээс хойш биткойны ханш 36,000 хүрлээ. Мөн АНУ-ын BlackRock хөрөнгө оруулалтын сангийн BTC ETF NASDAQ-ийн хөрөнгийн биржийн clearing house-аар орж IBTC гэдэг ticker-тэй болсон гэнэ. Гэхдээ SEC зөвшөөрөөгүй байгаа ба хөрөнгө оруулагчид BTC ETF гарах нь цаг хугацааны асуудал гэж үзэж хөрөнгө оруулалтаа нэгэнт хийж эхэлжээ.

Биткойн үнэ ханш сэргэж эхэлснээр койны хөрөнгө оруулагчдад итгэл төрж крипто валютын зах зээлд өсөлт ирнэ гэдэг хүлээлт үүссэнээс SOLONA блокчэйн бүхий койны ханш сүүлийн 7 хоногт 40%-иар, сүүлийн 1 сард 100% гаруй хувиар, сүүлийн 1 жилд буюу хамгийн доод ханшнаасаа 500% гаруй хувийн өсөлт тус тус үзүүлж байна. SOLONA крипто валют нь 2021 оны 11 сард хамгийн өндөр ханшиндаа буюу 255$-т, 2022 оны 12 сарын сүүлээр хамгийн ёроолын ханшиндаа буюу 8$-т тус тус хүрч байсан түүхтэй юм.  

Эх сурвалж: Investing.com

📢 Х.Нямбаатар: Гэр хорооллыг орон сууцжуулах сайн төслүүдийг илүү боловсронгуй болгож, богино хугацаанд хэрэгжүүлнэ гэв. 

Өнөөдрийн байдлаар 220 мянга орчим айл өрх нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа аж.  Гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зургаан дэд төвийн бүтээн байгуулалтад тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дуусаад байна.  

Мөн Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орохоор байгаа ажээ. 

Харин Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гаргаад байгаа юм.  Газар чөлөөлөлт хийхдээ иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, бэлэн орон сууцаар газар, объектоо солих зэргээр иргэдтэй тохиролцох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

2000 айлын газрыг чөлөөлөн 12 мянган айлын, нам давхрын, дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хороолол босгох боломжтой бөгөөд 60 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, 40 хувь нь орон сууц байх аж. 

Эх сурвалж: Хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл

Reply

or to participate.