• SendMN
  • Posts
  • АНУ-ын FED-ийн хүүгийн шийдвэр зах зээлийг улаалгаад амжив.

АНУ-ын FED-ийн хүүгийн шийдвэр зах зээлийг улаалгаад амжив.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын холбооны нөөцийн сан мөнгөний бодлогын хорооны хурлаараа бодлогын хүүгээ зарлалаа. Инфляци 4.9% иас 4% болж хүлээлтээс давж буурсан ба мөн өмнөх эдийн засагт хүүгийн өсөлт нь ямар нөлөөг үзүүлж байсныг судлах зорилгоор бодлогын хүүг 6 сарын хурлаараа нэмэхгүйгээр 5.25 болгож хүүгийн өсөлтийг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

АНУ-ын FED-ийн хүүгийн шийдвэр зах зээлийг улаалгаад амжив. Цаашид яах вэ?

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын холбооны нөөцийн сан мөнгөний бодлогын хорооны хурлаараа бодлогын хүүгээ зарлалаа. Инфляци 4.9% иас 4% болж хүлээлтээс давж буурсан ба мөн өмнөх эдийн засагт хүүгийн өсөлт нь ямар нөлөөг үзүүлж байсныг судлах зорилгоор бодлогын хүүг 6 сарын хурлаараа нэмэхгүйгээр 5.25 болгож хүүгийн өсөлтийг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Гэхдээ ерөнхийлөгч Жером Пауэл нь бид нар инцляцийг 2 хувь хүртэл бууруулах хүртлээ хүүгээ нэмнэ гэсэн байр суурин дээрээ хэвээр байгаа гэжээ.  

Харин ирээдүйд бодлогын хүүгийн түвшиний хувьд шинжээчид холбооны нөөцийн санг 0.25%-иар хүүгээ 2 удаа өсгөж оны сүүл гэхэд 5.6% хувьд хүргэх боломжтой гэж үзэж байгаа ба хүүг өсгөх боломжтой сарууд нь 7 болон 12-р сар байж болзошгүй гэж үзэж байна.  

Харин зах зээлийн FED-бодлогын хүүгийн хүлээлт дараах байдалтай байсан бөгөөд зургаас үзэхэд хүүгийн бодит хүлээлт зах зээлийн хүлээлтээс давсан тул зах зээлийн өөдрөг төсөөлөл буурч байна.  

Reply

or to participate.