- SendMN
- Posts
- 10/02 - Валютын ханш ба зах зээлийн тойм
10/02 - Валютын ханш ба зах зээлийн тойм
Өнгөрөгч 7 хоногт мөн дийлэнх гол гадаад валютууд төгрөгийн эсрэг суларчээ.
📈 Валютын ханш ба зах зээлийн тойм
9 сарын 29-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
🍂 Бүх уншигчдадаа шинэ сарын, шинэхэн 7 хоногийн мэнд
☃️ Хүйтний эрч чангарч байгаа тул дулаахан хувцаслаарай
Өмнөх 7 хоногт гарсан гадаад валют дээрх онцлох мэдээнүүд
Өнгөрөгч 7 хоногт мөн дийлэнх гол гадаад валютууд төгрөгийн эсрэг суларчээ. Хамгийн ихээр EUR болон KRW тус бур харгалзан 1,36% ба 1,54%-иар тус тус суларсан байна.
АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын хүүгийн мэдэгдэлийн дараа долларын индекс чангарч 106 ам.доллар хүрсэн ч төгрөгийн эсрэг сүүлийн 2 долоо хоногт 10 нэгжээр суларсан үзээлэлттэй байна. Төгрөг нь долларын эсрэг чангарсан ба доллар нь бусад валютын эсрэг чангарч байгаа тул төгрөг нь бусад валютын эсрэгч мөн чангарч буй үзүүлэлттэй байна.
Монгол банкинд гадаад валютын нөөц хангалттай байгаа, экспортын эрдэс бүтээгдэхүүний нийлүүлэлт өндөр байгаа ба мөн оны сүүлээр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хүлээлттэй байгаа зэргээс төгрөгийн ханш тогтвортой чанга хэвээр хадгалагдах суурь нөхцөл бүрдэж эхлэж байна.
Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/
Газрын тос: Газрын тосны ханш энэ жилийн хамгийн өндөр түвшинд хүрч WTI газрын тос 95 ам.долларт хүрлээ. Оросын холбооны улс нефтийн нийлүүлэлтээ түр хугацаанд зогсоож дотоод үнийн өсөлтөө бууруулах арга хэмжээ авсан ба АНУ-ын түүхий газрын тосны хамгийн том агуулахын нөөц 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн бага хэмжээнд хүрснээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрлээ.
Газрын тосны эрэлт нэмэгдэх дохио зах зээлд иржээ. АНУ-ын түүхий нефтийн фьючерс сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрсэн бол Хятадын эдийн засгийн эерэг мэдээлэл ч эрэлт өндөр байхыг илтгэж байна.
Тодруулбал, Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг энэ оны 8 сард анх удаа өссөн нь эдийн засаг сэргэж, газрын тосны эрэлт нэмэгдэхээр байгаа юм.
Алт: АНУ бодлогын хүүгийн мэдэгдэл гарсны дараа алтны спот ханш 1845-аас 1858 хүртэл огцом уналаа. Хөрөнгийн зах зээлд ЭЗ-ийн инфляцийн дарамт буурахгүй төлөв байдал ажиглагдсанаас мөн газрын тос нийлүүлдэг орнуудын хориг арга хэмжээнээс болоод газрын тосны үнийн өсөлт нь суурь инфляцийн түвшинг өсгөх хүлээллтэй тул зах зээл нэг хэсэгтээ дээш өсөх төлөв харагдахгүй гэж хөрөнгө оруулагчид дүгнэж буй бизээ.
🌑NASA Блокчэйн технологи ашиглан хэмжилт судалгаа хийж сарны талаарх мэдээллийг Блокчэйнээр дамжуулан унших гэнэ.
Тодруулбал, NASA болон Lonestar төсөл хамтралын гэрээ байгуулж буй төдийгүй “Isle of Man” гэх арал дээр судалгаа шинжилгээний ажил хийх гэнэ. Судалгааны ажлын хүрээнд Блокчэйн технологи ашиглан сарнаас ирж буй өгөгдлийг аюулгүй, бодит үнэнд дөхнө гэж тайлбарлаад буй.
NASA-ийн зорилго:
Дэлхийд байхгүй өгөгдлийн бааз бүтээх буюу сарны тухай үнэн зөв, бодит мэдээллийг аюулгүйгээр хүлээн авах
Саран дээр газардах нь боломжтой зүйл гэдгийг батлах буюу 1969 онд АНУ саран дээр газардсан эсэх нь одоог хүртэл маргаантай. Иймэрхүү төрлийн маргаан, олон ургалч мэдээллийг Блокчэйн ашиглан үнэн бодитоор засварлах боломжгүйгээр олон нийтэд нээлттэй байлгах гэнэ.
Эх сурвалж : https://shorturl.at/kvyN0
🍏“Meta” компани “Apple”-аас өрсөж бодит ба виртуал орчныг холбогч “Quest 3” VR төхөөрөмжөө гаргав.
"Мета" компани “Apple”-аас өрсөж “Quest 3” бодит ба виртуал орчныг холбогч төхөөрөмжөө танилцууллаа. “Quest 2”-ийн шинэчлэгдсэн хувилбар болох “Quest 3”-ийн нягтаршил 30 хувиар нэмэгдэж, “Qualcomm”-ийн чиптэй болсон байна. "Meta" компани энэхүү төхөөрөмжөө аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргана. “Quest 3” нь 499 ам.доллароор худалдаалагдах аж.
Эх сурвалж :https://shorturl.at/eZ578
Монгол банкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалагдана гэж үзжээ. Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар энэ оны III улиралд инфляц бага зэрэг өсөж 10.1 хувь, эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалагдах төлөвтэй байна гэж үзжээ.
Харин урт хугацаандаа буюу 2024 оны II улиралд инфляц өнөөгийн түвшинд буюу 9.2 хувь, эдийн засгийн өсөлт 5.6 хувь болно гэж таамаглажээ.
Эх сурвалж: Монгол банк
Reply