• SendMN
  • Posts
  • 10/09 - Валютын ханш ба зах зээлийн тойм

10/09 - Валютын ханш ба зах зээлийн тойм

Өнгөрөгч 7 хоногт RUB ханш хамгийн өндөр буюу 2,63%-иар унасан бол KRW болон JPY бага зэрэг чангарчээ.

📈 Валютын ханш ба зах зээлийн тойм

10 сарын 06-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/ 

📌 Өмнөх 7 хоногт гарсан гадаад валют дээрх онцлох мэдээнүүд 

Өнгөрөгч 7 хоногт RUB ханш хамгийн өндөр буюу 2,63%-иар унасан бол KRW болон JPY бага зэрэг чангарчээ. EUR, USD, CNY зэрэг голлох валютууд төгрөгийн эсрэг уналттай хэвээр байна.

EUR: Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар сүүлийн үед Европ дахь томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа огцом уналтад ороод байгаа ажээ. Одоогоор чухам юунаас болж уг асуудал үүсэж буй нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд нийт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний гарц буурч байгаа нь эрэлтийн хомсдол, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол, эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарсан байх магадлалтай хэмээн таамаглаж байна. Энэ нь EUR ийн ханшид сөргөөр нөлөөлж болзошгүй тул EUR ийн ханш тогтворгүй савласан төлөвтэй байна.

JPY: Мөнгөний зөөлөн бодлогоос шалтгаалж иенийн ханш сул байгаа энэ үед Японы үл хөдлөхийн салбарыг гадны хөрөнгө оруулагчид ихээр сонирхож гаднын хөрөнгө оруулалт 45%-иар өссөн байна. Японы төв банк бодлогын хүүгээ -0.1 хувь дээр тогтоосон бөгөөд оны эхнээс Японы иенийн ханш ам.долларын эсрэг 11% хувиар сулраад байна.

📌 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/ 

Газрын тос: WTI газрын тос 83 ам.доллароос доош орж ханш уналаа. Бодлогын хүү өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хэрэглээг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн газрын тосны үнийн уналт үргэлжиллээ. Өмнөх өдөр брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн нэг жил гаруй хугацааны хамгийн өндөр дүнгээр унаад байв. 
Харин баасан гарагт WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 83 ам.доллароос доош унаж, долоодугаар сараас хойш анх удаа 50 хоногийн дундаж ханшаасаа доош буурсан байна. Үүнд улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, эрэлт буурах төлөвтэй байгаа нь нөлөөлж байгаа аж. 
Тухайлбал: дэлхийн нийт газрын тосны эрэлтийн 50 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь томоохон сорилт болж байна. 

“Citigroup”-ийн шинжээчдийн үзэж буйгаар газрын тосны үнэ 2024 онд 70 ам.доллар болж, эрс буурна гэж үзэж байна хэмээн Bloomberg онцоллоо.

Алт: АНУ бодлогын хүүгийн мэдэгдэл гарсны дараа алтны спот ханш 1945-аас 1815 хүртэл 7 хоног дараалан үргэлжлүүлэн огцом уналаа. Энэ уналт нь Хөрөнгийн зах зээлд ЭЗ-ийн инфляцын дарамт буурахгүй төлөв байдал ажиглагдсанаас төв банкны мөнгөний бодлогын хороо хүүгийн түвшинг дахин нэг удаа дор хаяж өсгөх төсөөлөл байгаагаас шалтгаалж байна.

📌 Лас вегас дахь The Sphere байгууламж нээлтээ хийж шуугиан тарьсны дараа Sphere Entertainment-ийн хувьцааны ханш 11% өслөө.  

New York Knicks сагсан бөмбөгийн багийг эзэмшигч Жеймс Доланы Sphere Entertainment-ийн хүрээлэнгийн нээлт өнгөрөгч амралтын өдрүүдэд U2 хамтлагийн тоглолтоор эхэллээ. 

The Sphere байгууламж дотроосоо 360° харах боломжийг олгодог 16К өндөр нарийвчлалтай LED дэлгэцтэй, 111 метр өндөр, гаднаа 256 сая өнгө ялгах чадвартай 1.2 сая асдаг LED гэрэлтэй хийсэн нь дэлхий дээрх хамгийн том нь боллоо.
 
Дотроо 20,000 суудалтай ба 10,000 суудалд нь зочдод дууны чичиргээг мэдрэх чадвартай тусгай дууны системээр тоноглогдсон. Sphere нь 167,000 мянган чанга яригч өсгөгч, 300 хөдөлгөөнт чанга яригчийн модулиудаас бүрдсэн дэлхийн хамгийн том концертын түвшний аудио системтэй гэдгээрээ дэлхийд тэсрэлт хийж байна.
Энэ нь тус компанийн анхны төсөл бөгөөд дахин нэг The Sphere  хүрээлэнг Лондонд барихаар төлөвлөөд байна. 

Эх сурвалж :  https://shorturl.at/uxzER 

2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг харин зарлагыг 27.4 их наяд төгрөг хэмээн тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг аж. 2024 оны төсвийн төсөөлөлд МУ-ын ЭЗ 7% өснө гэж төсөөлжээ.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2024 оны төсөвт хүүхдийн 100 мянган төгрөг хэвээр хадгалж, үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
Төсвийн төсөлд ирэх онд иргэдийн орлогыг инфляцитай уялдуулж 10 хувь нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Үүнд Цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн 10 хувиар нэмэх аж. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд 39.5 ТЭРБУМ төгрөгийг зарцуулах юм байна.

Мөн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хөнгөлөхөөр тусгажээ.

2024 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг салбараар нь авч үзвэл 59 хувь нь зам тээвэр, 17 хувь нь боловсрол, 11 хувь нь эрчим хүч, 4.3 хувь нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байна.
Харин мөнгөний бодлогын хувьд дунд хугацаанд инфляцыг 6+-2 хувийн орчимд тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Монголбанкнаас 2024 онд төсвийн зардал төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийн дүнгээр байна гэж үзвэл төсвийн төлөв суларч, 2025 оноос чангарах төлөвтэй байгааг онцолж байна.

МУ-ын гадаад валютын нөөц 4,1 тэрбум долларт хүрч өсөв. Есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.124 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 4.86 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Энэхүү үзүүлэлтийг оны эхнээс аваад үзвэл 21.32 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 47.59 хувиар нэмэгджээ. Гадаад валютын нөөцийн жилийн өсөлт сүүлийн таван сар дараалан 20-48 хувьтай байна.

Гадаад валютын нөөц өсөхөд нөлөөлсөн гол шалтгаанууд:

  • Төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, оны эхнээс өссөн дүнгээр 551 сая гаруй ам.долларын ашигтай гарсан

  • 2023 онд “Оюутолгой” төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалтад сард дунджаар 100 орчим сая ам.доллар орж ирж байгаа

  • нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ буюу 47 сая тонн хүрсэн

Цаашид 2024 онд Засгийн газар 60 сая тонн нүүрс экспортлох зорилтоор улсын төсвийн төслийг боловсруулаад байгаа юм.

Эх сурвалж :https://shorturl.at/eZ578  

Монгол банкнаас  хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар эдийн засгийн өсөлтийг  6 хувьд  хадгалагдана гэж үзжээ. Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар энэ оны III улиралд инфляц бага зэрэг өсөж 10.1 хувь, эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалагдах төлөвтэй байна гэж үзжээ. 

Харин урт хугацаандаа буюу 2024 оны II улиралд инфляц өнөөгийн түвшинд буюу 9.2 хувь, эдийн засгийн өсөлт 5.6 хувь болно гэж таамаглажээ. 

Эх сурвалж: Монгол банк ба сангийн яам 

 

Reply

or to participate.