- SendMN
- Posts
- 12/11 - Топ валютуудын ханш болон таамаг
12/11 - Топ валютуудын ханш болон таамаг
⬇️МУ-ын инфляц 11 сарын байдлаар 8.6% болж буурлаа.
12 сарын 08-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
Өнгөрсөн 7 хоногт доллар 13 дахь 7 хоног дараалан үргэлжлүүлэн унаж буй ба Иений ханш өсөлттэй байсан бол бусад валютын хувьд уналттай байжээ. Евро болон Воны ханш хамгийн их уналттай буюу 2.06%, 2.63%-ийн тус тус уналттай байсан байна.
📉 СҮҮЛИЙН 14 ХОНОГТ ГАРСАН ГАДААД ВАЛЮТ ДЭЭРХ ОНЦЛОХ МЭДЭЭНҮҮД
🔵 JPY: Японы ЭЗ 3-р улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 2.9%-иар унаж хүлээгдэж байснаас 0.8%-иар өндөр буурчээ. Мөн Японы төв банкны дэд ерөнхийлөгч Ryozo Himino мөнгөний зөөлөн бодлогоо зогсоох нь эдийн засагт өндөр ач холбогдолтой талаар ярилцлагадаа дурдсан нь тус улсад 10 гаруй жил тогтсон хүүгийн маш бага түвшний хугацаа дуусаж мөнгөний хатуу бодлого руу шилжиж 2024 оны 3-р сар гэхэд бодлогын хүүг нэмэх утга руу оруулах магадлалтай байна. Энэ мэдээний дараа JPY ийн ханш долларын эсрэг 4% чангарч төгрөгийн эсрэг мөн өссөн үзүүлэлт гарчээ.
Японы төв банк нь цалин болон үнийн өсөлтийг харгалзан мөнгөний бодлогоо чангаруулах хугацааг анхааралтай хүлээж байгаа аж. Японы инфляцын түвшин төв банкны зорилт болох 2%-иас хэтрээд байгаа нь банкнуудын бодит өгөөжийг сөрөг утга руу оруулж байгаа юм.
Гэвч зарим бодлого тодорхойлогчдын зүгээс дотоодын эрэлт нэмэгдэж, гадны шок болон газрын тосны үнэ буурах зэргийг хүлээх хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Investing.com
🌏 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/
🟡 Газрын тос
Газрын тос нийлүүлэгч улсуудын холбоо болох OPEC-ийн уулзалт болж өнгөрлөө. Уг уулзалтаар Саудын Араб 1 сая баррель /өдөр, ОХУ 500,000 баррель /өдөр, Алжир 500,000 баррель /өдөр бусад улсууд тодорхой хэмжээгээр газрын тосны нийлүүлэлтийг бууруулахаар тохиролцсон байна. Гэхдээ энэ бууруулалтыг хэзээ эхлэхийг дурдаагүй ба ирэх оны 1-р улирлаас эхэлнэ гэвэл газрын тосны зах зээл томоохон хөдөлгөөн үүсгэх боломжтой юм. Нийтдээ 2 сая баррель/өдөр хэмжээгээр бууруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Яг энэ мэдээний өмнө WTI төрлийн газрын тос баррель нь 79.4 ам.доллар хүртэл өссөн ч өнгөрөгч долоо хоногийн сүүлээр 69 ам.доллароос доош орж буурчээ.
🟡 Алт
Бодлогын хүүг бууруулах алхам хийгдэж магадгүй гэсэн таамаг гарсны улмаас алтны худалдан авалт нэмэгдсэн байна. Ингэснээр даваа гарагт алтны ханш 2150 ам доллар хүртэл өсөж нээгдсэн ч удалгүй 2013 ам доллар хүртэл буурчээ.
Мөн Улаан тэнгист АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Йемений бүс нутгаас цохилтод өртсөний улмаас хариу гал нээхэд хүрсэн байна.
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.
⚫NIKE ийн хувьцаа өсөх үү? Goldman Sachs-аас Nike-ийн хувьцааг худалдаж авахыг зөвлөжээ.
Goldman Sachs нь Nike (NYSE:NKE) компанийн хувьцааны хүрэх оргил цэгийг 139.00 ам.доллар болгож, худалдаж авах зөвлөмжийг өгчээ.Одоогийн ханш нь 114.81 ам.доллар байгаа юм.
Goldman Sachs-аас тус компанийг бараа материалаа хадгалах нөхцөлөө сайжруулсан тул зардал нь багасаж өгөөж нь нэмэгдэх боломжтой гэж үзэн энэ улиралд орлогыг нь өснө хэмээн таамаглаж байна. Мөн Nike компани 2024 онд инновац хөгжүүлэлт, маркетингийн бодлогоо сайжруулсан нь нөлөөлнө гэж таамаглаж байгаа юм.
Хэдийгээр Nike-ийг зарим өрсөлдөгчидтэй нь харьцуулахад зах зээлд эзлэх хувь, бөөний борлуулалт нь саарч байгаа ч эдгээр сорилтуудыг хувьцааны үнэлгээнд нь тооцсон гэж шинжээчид хэлж байна.
Тус компани 12 сарын 1-ний өдөр нэгж хувьцаандаа 0.37 ам.долларын ногдол ашиг тараахаар болсон байна.
МУ-ын инфляц 11 сарын байдлаар 8.6% болж буурлаа. ⬇️
Тодруулбал:
11-р сард Монгол Улсын инфляц 8.6 хувьтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Ингэснээр инфляц сүүлийн 25 сарын хугацаанд хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдлаа.
Монголбанк инфляцыг 2023-2024 онд жилийн зургаан хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байна.
2023 оны 11-р сард хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 8.6 хувийн 3.6 нэгж хувийг нь дангаараа бүрдүүлсэн байна. Өмнөх сард инфляц есөн хувьтай гарахад 30-40% нь гурил, гурилан бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн гэсэн үндсэндээ хоёрхон бүтээгдэхүүний өсөлт нөлөөлж байсан юм.
Үнийн тогтвортой байдал буюу инфляцыг зорилтот түвшинд хадгалах нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болдог. Инфляц буурч, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хүлээлттэй байгаа хэдий ч үүнд хамгийн багадаа 1-2 жилийн хугацаа зарцуулахаар байгаа юм.
Reply