• SendMN
  • Posts
  • Технологийн компаниудын ашиг хүлээлтээс өндөр гарч S&500 өсөв.

Технологийн компаниудын ашиг хүлээлтээс өндөр гарч S&500 өсөв.

Технологийн компаниудын ашиг хүлээлтээс өндөр гарч S&500 өсөв.

Технологийн компаниудын орлого хүлээлтээс өндөр гарч S&P500 индекс өсөв. First Republic банкны хувьцааны хүчтэй уналт биткойныг дахин өсгөв.

АНУ-ын эдийн засгийн 1-р улирлын тайлан гарч эдийн засаг нь 1.1%-иар тэлэв. Шинжээчдийн эдийн засгийн өсөлтийн хүлээлт 2%-тай байсан ба хүлээлтээс доогуур гарсан хэдий ч технологийн компаниудын ашиг орлого таамаглаж байснаас өндөр гарснаар S&P 500 болон Крипто зах зээл өсөв. Технологийн компаниудын ашиг муугүй гарсан учир АНУ-ын ЭЗ-ийн хямралын айдас буурч зах зээл өөдрөг төсөөлөлтэй болж сэргэсэн хэрэг юм.

Мөн First Republic банкны тайлан гарч хадгаламж эзэмшигчдийн дүн 40.8%-иар буурч 104.5 тэрбум долларт хүрсэн сургаар хувьцааны ханш нь дахин 8.4$- оос 6$ болж унав. Энэ банкны хувьцааны уналт нь иргэдэд банкны хадгаламжийн бүтээгдэхүүнд итгэх итгэлийг сулруулж өөр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд мөнгөө хадгалах сонирхлыг нэмэгдүүлснээр Bitcoin-ий ханшийг 27,000-30,000 хүртэл өсгөлөө. First Bank (FRC) банк нь энэ оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 1.23 долларын ашиг олж, 2.2 тэрбум долларын орлоготой ажиллажээ.

Өнгөрсөн 7 хоногт технологийн томчууд болох META, GOOGLE /ALPHABET/, MICROSOFT, AMAZON тэргүүтэй компаниудын борлуулалтын орлого хүлээлтээс өндөр, өмнөх жилийнхээс өсөлттэй гарав. Мөн тэдгээрийн араас COCA COLA , INTEL, SNAPCHAT зэрэг компаниудын тайлан гарав.

Орлого нь өмнөх жилээс өсөлттэй компаниуд :

Мета платформууд (META) 2023 оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 2.64 долларын орлого олж, 28.6 тэрбум долларын орлоготой ажиллав.

Alphabet (GOOGL) 2023 оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 1.17 долларын ашиг олж, 69.8 тэрбум долларын орлоготой ажиллав.

Microsoft (MSFT) 2023 оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 2.45 долларын ашиг олж, 52.9 тэрбум долларын орлоготой ажиллав.

Amazon.com (AMZN) 2023 оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 0.31 долларын ашиг олж, 127.4 тэрбум долларын орлоготой ажиллав.

Coca-Cola (KO) 2023 оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 0.68 долларын ашиг олсон бөгөөд 11.0 тэрбум долларын орлоготой ажиллав.

Орлого нь өмнөх жилээс бууралттай компаниуд :

Intel (INTC) 2023 оны 1-р улиралд 11.7 тэрбум долларын орлого олж нэгж хувьцаанд 0.21 долларын алдагдал хүлээсэн гэж мэдээлэв.

Snap (SNAP) 2023 оны 1-р улиралд нэгж хувьцаанаас 0.03 долларын орлого олж, 988.6 сая долларын орлого олжээ.

Дараагийн 7 хоногт буюу 5 сарын 3-нд АНУ-ын мөнгөний бодлогын хороо хуралдах бөгөөд бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулж хүүгийн түвшинг 0.25 нэгжээр өсгөх эсэх талаарх асуултын хариу гарах юм. Мөн түүнээс гадна мөнгөний бодлогын хурал дээр өгөх ярилцлагууд чухал ба цаашид өөрсдийн мөнгөний бодлогын байр суурийн талаар хэвлэл мэдээлэлд өгөх ярилцлагууд хүлээгдэж байна.

Жич : Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

Reply

or to participate.