• SendMN
  • Posts
  • 09/11 - Дотоод ба гадаад зах зээлийн тойм

09/11 - Дотоод ба гадаад зах зээлийн тойм

📌 СҮҮ: 2023 он гарснаас хойш доод ханшид хүрлээ.

Дотоод ба Гадаад зах зээлийн тойм 🔍

📌 Өнгөрсөн 7 хоногт газрын тосны ханш дахин өсөж WTI crude oil 88 ам.доллар , Brent oil 91.3 ам.доллар долларт хүрлээ 😱. 

Тухайлбал OPEC-ийн өргөтгөсөн бүлгийн гол гишүүн орнууд гарцаа үргэлжлүүлэн танах шийдвэр гаргасан юм. Саудын Араб улс дахин 12 дугаар сар хүртэл гарцаа өдөрт 1 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан нь дэлхийн даяар өвлийн улиралд хомсдол үүсгэж инфляцыг эрчимжүүлэх эрсдлийг бий болгож болзошгүй байна. ОХУ мөн он дуустал экспортоо өдрийн 500 мянган баррелиар бууруулахаар шийдвэрлэсэн нь 7 дугаар сар эхэлснээс хойш Brent болон WTI маркийн фьючерс 20 гаруй хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

📌Австралийн төв банк (RBA) бодлогын хүүгээ 🫡 4.1% болгож хэвээр үлдээлээ. 

Австрали улсын төв банк зээлийн хүүг өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 4%-иар нэмэгдүүлжээ. Зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг тогтвортой байлгахад чиглэж байгаа бөгөөд цаашид ч хэрэгжүүлэх аж. 

Барааны үнийн хөөрөгдөл буурч байхад үйлчилгээний үнэ огцом өсч байна. Түрээсийн инфляци ч өндөр байгаа ажээ. Шинжээчдийн таамаглалаар хэрэглээний үнийн индексийн инфляцийг үргэлжлүүлэн бууруулж, 2025 оны сүүлээр 2-3% хувийн зорилтот түвшинд эргэн орох төлөвтэй байна гэжээ.

Австралийн төв банкний удирдах зөвлөлийн дараагийн хүүгийн мэдээний хурал 2023 оны 10-р сарын 3-нд болно.

Мөн Канадын төв банк мөн адил бодлогын хүүгээ 5% болгож хэвээр үлдээжээ. Үүнээс үзэхэд ихэнхи голлох улсуудын төв банкууд хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргаж байгаа ба АНУ ын төв банк дараагийн хурлаар хүүгээ өсгөх төлөв мөн адил хэвээр үлдэх магадлал өндөр байна.

📌 СҮҮ: 2023 он гарснаас хойш 🔻 доод ханшид хүрлээ. 

2023.09.06-ны өдрийн арилжаа хаагдахад [MSE:SUU] Сүү ХК-ийн хувьцаа -3.02%-ийн уналт үзүүлж 364.95₮-т хаагдснаар энэ оны хамгийн доод ханшийн гүйцэтгэлийг харууллаа. Арилжаанд харьцангуй бага буюу 3,987 ширхэг хувьцаа орж, 1.5 орчим сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Ингэснээр тус компанийн хувьцаа оны эхнээс -22.88%-иар унасан ч нэг эерэг үзүүлэлт байгаа нь 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг олгох явдал. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагчид +2.11%-ийн ногдол ашгийн өгөөж хүртэхээр байна. Гэхдээ ханшийн алдагдлыг нөхөж чадахааргүй байгаа юм.

Санхүүгийн хувьд борлуулалт болон ашигт ажиллагаа өмнөх оны мөн үеэс өсөлттэй гарсан байна.

📌Гадаад худалдааны тэнцэл VIII сард $4 тэрбумын🤑ашигтай гарав. Гадаад худалдааны бараа эргэлт I-VIII сард 15.9 тэрбум ам.доллар болов. Урсгал дансны үзүүлэлтийг голлон тодорхойлдог гадаад худалдааны тэнцэл наймдугаар сард дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. 2023 оны эхний найман сарын хугацаанд Монгол Улс 10 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсноос 91.7 хувийг нь БНХАУ-д нийлүүлсэн байна.

Тухайлбал: олон улсад худалдсан нүүрсний тоо хэмжээ 40 сая тонн давсан, өмнөх онуудад түр зогсоод байсан төмрийн хүдэр, жонш, боловсруулаагүй газрын тосны экспорт эргэн сэргээд байна. Мөн “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орсноор тогтвортой үйлдвэрлэлд шилжсэн зэргийг уул уурхайн салбарынхан онцолж байгаа юм.

Reply

or to participate.