• SendMN
  • Posts
  • 08/21 - Дотоод ба Гадаад зах зээлийн тойм

08/21 - Дотоод ба Гадаад зах зээлийн тойм

Хөрөнгийн зах зээл сэргэж эхэлж буй энэ үед хувьцааг нь хямд авах боломж үүсээд байна уу?

Оросын төв банк хүүгээ өсгөснөөс RUB ханш өсөв.

Оросын төв банк хүүгээ өсгөснөөс RUB ханш өсөв. Доллартай рубльтэй харьцах ханш (USD/RUB ханш саяхан 8 сарын 15-нд 100 давж өссөн билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч Мягмар гаригт Оросын төв банкнаас яаралтай хурал зарлаж ханшийг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүгээ 8.5% суурь нэгжээс огцом өсгөж 12% хүргэлээ. Төгрөгийн рубльтэй харьцах ханш дайны үеийг эс тооцвол сүүлийн 7 жилийн доод түвшин болох 35 төгрөг болж унаад байсан бол эргээд өсөж эхэлж байна. Суурь болон техник шинжилгээнээс дүгнэж үзэхэд рублийн төгрөгтэй харьцах ханш эргэн сэргэж 40 төгрөг гарч өсөх төлөвтэй байна.  

АНУ-ын мөнгөний бодлогын хороо хуралдаж инфляцийн эсрэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлснээс болж хөрөнгийн зах зээл дахин унав.  

Өнгөрөгч Лхагва гаригаас пүрэв гариг руу шилжих шөнө АНУ-ын мөнгөний бодлогын хороо хуралдсан байна. Уг хурлаар ирэх 9 дүгээр сарын 20 нд бодлогын хүүгээ өсгөх талаар хэлэлцсэн ба ихэнхи гишүүд нь инфляцийн эсрэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн учир хүү ирэх сард өсөх магадлал нэмэгдэж байгаа ба инфляци буурахгүй бол хүүг одоогийн түвшинд нэг хэсэгтээ л барих төлөвтэй байгаа юм байна. Тэгэхээр доллар сулрах өнцөг байхгүй ба долларын ханшийн хатуу байр суурь ойрын хугацаанд ажиглагдсаар байх бололтой байна. 

Биткойны ханш сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаагаа 25 мянган ам.доллар руу уналаа. Биткойний үнэ 8 дугаар сарын Баасан гарагийн өглөө үүрээр спот ханш нь 25,166, фючерс ханш нь 24,581 болтлоо унав. Үнэ ийнхүү унасан шалтгаан нь Элон Маскийн эзэмшдэг сансрын технологийн SpaceX компани өөрийн балансан дээрх 373 сая ам.долларын үнэ бүхий биткойноо зарсантай холбож байна. Мөн нөгөө талд дэлхийн Засгийн газрын бондуудын өгөөж сүүлийн 15 жилийн дээд цэгтээ хүрч өссөнтэй холбоотойгоор эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийж байна гэж Bloomberg онцолжээ.  

Хүлээгдэж буй гол эвент: 

Жил бүр зохион байгуулагддаг “Jackson Hole” ЭЗ бодлогын чуулган энэ сарын 24-26 ны хооронд “Дэлхийн эдийн засгийн бүтцийн шилжилт” нэртэйгээр болох ба энэ үеэр АНУ-ын төв банкны тэргүүн Жером Пауэлл ямар байр суурь илэрхийлэхийг хөрөнгийн зах зээл чих тавин хүлээж суугаа юм.  

МУ-ын ДНБ 2023 оны эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 6.4% өсөж ₮13.6 их наядад хүрлээ. Нүүрсний экспортын сэргэлтээс шалтгаалсан уул уурхай, тээврийн салбарын эерэг үзүүлэлтийн нөлөөгөөр хоёрдугаар улиралд МУ-ын Эдийн засаг 6.4% болж төсөөллөөс давж өслөө. Уг өсөлтийн 3.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. 

Хөрөнгийн зах зээл сэргэж эхэлж буй энэ үед хувьцааг нь хямд авах боломж үүсээд байна уу? Мөн өнөөдрийн дугаарт монголын хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотойгоор зах зээлийн үнэлгээ нь бодит үнээсээ доош орсон хөрөнгө оруулалтын сангийн хувьцаануудыг онцоллоо.  

Мандал ирээдүйн өсөлт сан нь бодит үнээсээ 31%-иар хямд арилжаалагдаж байгаа бол хувьчлалын сан нь 17% иар хямд арилжаалагдаж байна. Дэлхий даяар ЭЗ сэргэж хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа бодит үнээсээ хямд олдон гэдэг боломж билээ.  

/Хөрөнгө оруулалтын зөвөлгөө биш болно/ 

Reply

or to participate.