- SendMN
- Posts
- 09/26 - Валютын ханш ба зах зээлийн тойм
09/26 - Валютын ханш ба зах зээлийн тойм
Өнгөрсөн 7 хоногт төгрөг дийлэнх гадаад валютуудын эсрэг чангарчээ.
🔍 Валютын ханш ба зах зээлийн тойм


9 сарын 22-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
Өмнөх 7 хоногт гарсан гадаад валют дээрх онцлох мэдээнүүд
Өнгөрсөн 7 хоногт төгрөг дийлэнх гадаад валютуудын эсрэг чангарчээ. Тодруулбал EUR болон KRW-ийн ханшийн эсрэг харгалзан хамгийн ихээр буюу 0.93% ба 0.77%-иар тус тус чангарсан байна.
💵USD: АНУ-ын төв банкны ээлжит мөнгөний бодлогын хүүгийн шийдвэр танилцуулагдав. АНУ ын төв банк өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ 5.5% хэвээр үлдээж нэмээгүй ч гэсэн цаашид дахин өсгөх тухай ярьсан юм. Инфляци таргет нь 2% тул тэд энэ түвшиндээ хүргэх хүртлээ хүүг өндөр түвшинд хадгалсан хэвээр байна гэдэг байр сууриа дахин хэллээ. Бодлогын хүү өсгөх болон өндөр түвшинд байлгах нь зах зээл дэх бэлэн USD ийн нийлүүлэлтийг бууруулах тул USD ханшинд эерэг нөлөөтэй.
Ханшийн чиг хандлага /Шинжээчийн өнцгөөр/: Ханш нь одоогийн түвшинд хэлбэлзэх төлөвтэй байна.
💶EUR: 8 сарын Евро бүсийн инфляци 5.2% гарлаа. Шинжээчдийн хүлээлт 5.3% байсан ба өмнөх сарын инфляци мөн 5.3% байжээ. Евро бүсэд инфляци буурах төлөвгүй хэвээр байсаах байгаа ба Европын холбооны төв банк нь хүүгээ өсгөж мөнгөний хатуу бодлого барьсан хэвээр. Энэ нь Еврогийн ханшинд эерэг/өсөх/ нөлөөтэй юм.
Ханшийн чиг хандлага /Шинжээчийн өнцгөөр/: Ханш 0,5-1%-ийн хөдөлгөөн дотор бага зэрэг хэлбэлзэж хөдлөх.
Эх сурвалж : Investing.com
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

Neuralink компани анхны хүн дээрх туршилтаа эхлүүлнэ. Мягмар гарагт Илон Маскийн Neuralink компани PRIME Study нэртэй судалгаанд сайн дураараа оролцох хүмүүсийг хайж байна гэдгээ өөрийн вэбсайтаараа дамжуулан мэдэгджээ.

Тус компани 5 сард АНУ-ын Хүнс Эмийн бүтээгдэхүүний хяналтын газраас хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө авсан юм. Оролцогчид тархины мэс засалд орж Neuralink-ийн боловсруулж буй тархины имплантыг туршиж үзэх болно. Тус имплант нь хүнд төрлийн саажилттай хүмүүст зориулагдсан бөгөөд тархин дахь дохиог ашиглан гадны технологийг удирдах боломжийг олгох юм.
Эх сурвалж : https://shorturl.at/auyKO

ОХУ дотоодын бензин, дизель түлшний хангалт, ханшийг тогтворжуулах зорилгоор экспортоо 9 сарын 21 ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.
Харин МУ-ын хувьд энэ хориг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин "ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Мөн тодруулбал:
МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ОХУ-д очсон айлчлалын үеээр АИ-92 бензиныг 2027 он хүртэл тогтмол үнээр, дизелийн түлшийг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр авахаар тохиролцоонд хүрээд байсан билээ.

Говь ХК өөрийн 100%-ийн эзэмшил бүхий охин компани болох “Gobi Cashmere Kazakhstan”-г Казахстанд байгуулна. Говь ХК-ийн нийт борлуулалтын орлогынх нь 20 хувийг гадаад зах зээл бүрдүүлдэг. Тэгвэл Говь ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулахаар болсныг Монголын Хөрөнгийн Бирж мэдээллээ. Ингэснээр тэдний экспортын орлогын эзлэх хувийн жин өсөх боломжтой юм.
Уг компани нь $1,000-ын дүрмийн сантай байх бөгөөд захирлаар нь Б.Амарсайхан ажиллах аж. Говь ХК-ийн хувьцааны үнэ энэ онд 3.6% өсөж ₮258-т хүрээд байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Reply