- SendMN
- Posts
- Хятадын ЭЗ сэргэв. АНУ-ын компаниудын орлогын тайлан гарч эхлэв.
Хятадын ЭЗ сэргэв. АНУ-ын компаниудын орлогын тайлан гарч эхлэв.
Уншигч та бүхэндээ өнгөрсөн 7 хоногийн хөрөнгийн зах зээлийн гол үйл явдлууд болон мэдээнүүдийг тоймлон хүргэе.
Хятадын ЭЗ сэргэв. АНУ-ын компаниудын орлогын тайлан гарч эхлэв.

Уншигч та бүхэндээ өнгөрсөн 7 хоногийн хөрөнгийн зах зээлийн гол үйл явдлууд болон мэдээнүүдийг тоймлон хүргэе.
Өмнөх 7 хоногийн даваа гарагт Хятадын 1-р улирлын ДНБ 4.5%-ийн өсөлттэй гарч тухайн улсын эдийн засаг хүлээгдэж байснаас өндрөөр сэргэв. Шинжээчид Хятад улсын ДНБ үзүүлэлтийг 4%-иар өснө гэж таамаглаж байсан боловч хүлээлтээс өндөр гарснаар ЮАНЬ-ийн /CNY/ ханшид эергээр нөлөөлөв. Хятадын цахилгааны хөдөлгүүрийн U POWER LIMITED компанийн IPO болж 2-дагч захын арилжаа NASDAQ бирж дээр Пүрэв гарагт эхлэн 620% өсөөд унасан байна.

Канад, Их британи, Европын холбоо, Шинэ зеланд зэрэг гол улсуудын 3 сарын инфляцын мэдээ гарсан байна. Канад улсын инфляц 0.6% хувьтай гарсан бол, Их британи улсын инфляц 10.1% болж хүлээлтээс өндөр гарсан байна. Евро бүсийн инфляц 6.9% болж хүлээлт дотор гарсан бол Шинэ зеланд улсын инфляц 1.2% болж хүлээлтээс буурч гарчээ. Аргентин улсын инфляц 104.3%-д хүрч хамгийн өндөр төвшиндөө хүрснийг олон улсын мэдээний сайтууд онцолж байна.
Мөн өнгөрсөн 7 хоногт АНУ-ын нээлттэй компаниудын 1-р улирлын санхүүгийн тайлан гарч эхэлсэн ба Хөрөнгө оруулагчид энэ улиралд АНУ-ын корпорацуудын олсон ашиг хоёр дахь улирал дараалан буурна гэж үзэж байна.
Баасан гарагт нийтлэгдсэн FactSet-ийн мэдээлснээр 4-р сарын 21 хүртэлх компаниудын ашиг орлогын үр дүн болон шинжээчдийн таамаглаж буй үр дүнг дүгнэхэд эхний улиралд S&P 500-ийн орлого 6.2%-иар буурах төлөвтэй байна гэжээ. Энэхүү хүлээлт нь өмнө нь 6.7% байсан юм.
Хэрэв I улиралд орлого 6.2%-иар буурч гарвал энэхүү үзүүлэлт нь 2020 оны 2-р улиралд орлого 31.6%-иар буурснаас хойшхи хамгийн том орлого буурах үзэгдэл болох юм байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ийн компаниуд тооцоолж байсан орлогоосоо 5 жилийн дундаж 8.4%-иас доогуур орлоготой, 10 жилийн дунджаас 6.4%-иар бага орлоготой байгааг мэдээлж байна.
Ирэх долоо хоногт Amazon (AMZN), Microsoft (MSFT), Alphabet (GOOGL), Meta Platforms (META) зэрэг технологийн томоохон компаниудын улирлын орлого үр дүнгийн тайлан гарна.
Өнгөрсөн 7 хоногийн мэдээний үр дүнгээс харахад хөрөнгийн захад ихэвчлэн компаниудын ашиг орлого буурсантай холбоотойгоор сөрөг мэдээллүүд гарч, эдийн засагт хямрал ирж болзошгүй гэдэг айдсаар хөрөнгийн зах зээл унасан ба Марко Коланович, Жереми Сигел, Лиза Шалетт зэрэг зах зээлийн шинжээчид АНУ-ын хувьцаанууд аюулын бүсэд орж байгааг анхааруулсан байна.
Жич : Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.
Reply