• SendMN
  • Posts
  • ✅ Мөнгө угаах гэмт хэргийн хамтран оролцогч болох эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

✅ Мөнгө угаах гэмт хэргийн хамтран оролцогч болох эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хэн нэгэн танд хандаж өөрийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлж өгөхийг гуйж тусламж хүсвэл ТАНД ТАТГАЛЗАХ ЭРХ бий гэдгийг санаарай.

✅ Мөнгө угаах гэмт хэргийн хамтран оролцогч болох эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

2001 оны 09 сарын 11 өдөр болсон террорист халдлагын дараагаар дэлхийн улс орнууд терроризмын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн. Терроризмыг эсрэг авсан гол арга хэмжээ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх явдал байсан. Мөнгө угаах гэмт хэргээс олсон орлого хүн төрөлхтөнд ямар их хор хохирол авчирдгийг түүх бидэнд харуулсан.
Иймээс дэлхийн улс орнууд Мөнгө угаах болон терроризмын эсрэг олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд олон улсын гэрээ конвенциудыг байгуулж, дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн хууль батлан дагаж мөрдөж байна.
Террорист хүн, террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар, хууль бусаар болон санаатайгаар, бүхэлд нь болон хэсэгчлэн эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг гэдэг. Гэтэл нийгэмд Мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хамааралтай гэж ойлгодог таашаа ойлголт байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан”-ыг Мөнгө угаах гэмт хэрэг гэж тодорхойлсон. Авлига, залилан, татвараас зайлсхийх, хар тамхины худалдаа, хүний наймаа зэрэг гэмт хэргийн улмаас олсон хууль бус хөрөнгө, мөнгө, орлого мөнгө угаах гэмт хэрэгтэй шууд хамааралтай байдаг.

Мөнгө угаах гэмт хэрэг нь дараах үе шатыг дамждаг байна. Үүнд нь:

  • Байршуулах үе шат: Хууль бусаар олсон орлого, мөнгөн хөрөнгийг хууль ёсны болгож мөнгөн тэмдэгтийг өөр дэвсгэрт, гадаад валютаар солиулах, бэлэн мөнгийг тээвэрлэх эсвэл банк болон ББСБ-ын дансанд байршуулах зэргээр санхүүгийн системд нэвтрүүлж байршуулахыг хэлнэ.

  • Нуун далдлах үе шат: Хууль бус, гэмт хэргийн гаралтай хөрөнгө, орлогын гарал үүслийг нуун дарагдуулах зорилгоор бэлэн бус шилжүүлэг хийх, банк хооронд хувааж , нийлүүлж, шилжүүлэх, гадаад улс орнууд руу шилжүүлэх замаар эх үүсвэрийг нуун далдлах г.м.

  • Буцаан төвлөрүүлэх үе шат: Хууль бус хөрөнгө, орлогыг санхүүгийн системд нэвтрүүлээд нуун далдалсны дараа хууль ёсны мэт харагдуулсан мөнгөө өөрийн нэр дээр төвлөрүүлэх.

    Жишээлбэл, А нь цөөн тооны мал хулгайлж зараад олсон мөнгө өөрийн танил Б-д Туркээс онлайнаар бараа захиалаад авч өгч туслаач гэж гуйсны дагуу Б мөнгийг өөрийн банкны данснаасаа шилжүүлээд барааг нь өгчээ.

    Тэгэхээр А нь Б-г Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хууль ёсны мэт харагдуулахын тулд ашигласан нь Б-г мөнгө угаах гэмт хэргийн хамтран оролцогчийн нэг болгох эрсдэлтэй байдалд оруулсан. Сүүлийн үед мөнгө угаах гэмт хэргийн тухай ойлголт дутмаг байдлаас болж хувь этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх эрсдэлд орж байна.

Хэн нэгэн танд хандаж өөрийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлж өгөхийг гуйж тусламж хүсвэл ТАНД ТАТГАЛЗАХ ЭРХ бий гэдгийг санаарай. Хэрвээ зайлшгүй тохиолдолд шилжүүлэх болбол тухайн мөнгөний гарал үүслийг тодруулан асууж, мөнгөн шилжүүлгийн гүйлгээнийхээ утга дээр жинхэнэ мөнгө илгээгчийн тухай мэдээллийг тэмдэглэж өгснөөр та өөрийгөө гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс хамгаалах гол алхам болно.

Гарал үүсэл нь тодорхойгүй гүйлгээнээс
Харилцагч та өөрийгөө хамгаалаарай.

Reply

or to participate.