- SendMN
- Posts
- Дотоод ба Гадаад зах зээлийн тойм
Дотоод ба Гадаад зах зээлийн тойм
Өнгөрөгч мягмар гарагт олон улсын зээлжих зэрэглэл тогтоох...
Дотоод ба Гадаад зах зээлийн тойм

🔍 Гадаад зах зээлд
Өнгөрөгч мягмар гарагт олон улсын зээлжих зэрэглэл тогтоох Fitch агентлаг АНУ-ын гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг ААА-аас АА+ болгон бууруулсан нь ирэх гурван жилийн хугацаанд төсөв муудах төлөвтэй байгаагийн зэрэгцээ ерөнхий засгийн газрын өрийн дарамт, улс төрийн туйлшрал, олон улсын хямрал зэрэгт санаа зовниж байгааг харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц 17 сая баррелиар буурч, газрын тосны боловсруулагчид эргэлтээ нэмэгдүүлж, экспортын хэмжээ өдөрт 5 сая баррелиас давсан гэж АНУ-ын эрчим хүчний мэдээллийн алба лхагва гарагт мэдэгджээ. Гэсэн хэдий ч газрын тосны үнэ уг мэдээний дараагаар баррель нь 81-82$ ийн хооронд арилжаалагдаж байсан бол унаж 79$-ийн түвшин дээр арилжаалагдаж байна.
🔎 Дотоод зах зээлд
МУ-ын гадаад худалдааны эргэлт нийт 10 тэрбум орчим доллар болжээ. Тодруулбал 7 сард 6,305 сая.доллар-ийн бараа экспорт хийж, 3,463 сая.доллар-ийн бараа импортложээ.
МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсжээ. Статистикийн бизнес регистр(СБР)-ийн санд 2023 оны эхний хагас жилд 254.9 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 17.4 мянга буюу 7.3 хувиар нэмэгджээ. Хуулийн этгээдийн 200.2 мянга буюу 78.6 хувь нь компани, 36.1 мянга буюу 14.2 хувь нь төрийн бус байгууллага, 8 мянга буюу 2.3 хувь нь нөхөрлөл, 5.0 мянга буюу 2.0 хувь нь хоршоо байна.
АНУ, Монгол улсын хооронд 2024 оны 2-р улирлаас шууд нислэг хийхээр болж Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дэд Ерөнхийлөгч Харристай энэ сарын 2-ны өдөр уулзаж, хэвлэлийн бага хурал хийжээ. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар болж цаашлаад эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ замыг бий болгох талаар хэлэлцжээ.

“Nas summit” арга хэмжээг МУ-д 8 сарын 19-нд зохион байгуулна. Nas Summit нь олон хотын орон нутгийн контент бүтээгчдийг цуглуулж, хамтдаа сурч, холбогдож, цагийг зугаатай өнгөрүүлдэг дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. Nas Daily-ийн багийнхан 08 сарын 19-нд Монгол Улсад ирж, “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээнд Nas Daily-ийн багийнхан болон Youtube сувагт олон сая дагагчтай контент бүтээгчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” буюу бидний сайн мэдэх CU компанийн
2-р улирлын тайлан гарч уг компанийн цэвэр алдагдал 19.4 тэрбумд хүрсэн байна. Харин компанийн өөрийн хөрөнгийн дүн нь -935 саяд хүрч уг компани дампуурлын ирмэг дээр ирээд байна. Ингээд уг компани IPO хийснээс хойш нийтдээ 2 жил дараалан нийт 45 тэрбумын алдагдал хүлээжээ.

Lendmn хувьцааны ханш 2023 оны 2-р улирал эхэлснээс хойш 50% гаруй хувиар өссөн байна. Харин компанийн цэвэр ашиг 2-р улирлын байдлаар 8.3 тэрбум болж өмнөх жилийн мөн үеэс 4.9 дахин өссөн гайхалтай үр дүнд хүрч өөрийн хөрөнгө нь 31.18 тэрбумд хүрлээ. Тайлан гарснаас хойш уг компанийн хувьцааны ханш нь 20% өссөн байна.
Reply