- SendMN
- Posts
- Инфляцийг бууруулахын тулд дэлхийн голлох улсуудын төв банкуудын хүүгийн түвшин дээд цэг дээрээ ирж байна.
Инфляцийг бууруулахын тулд дэлхийн голлох улсуудын төв банкуудын хүүгийн түвшин дээд цэг дээрээ ирж байна.
Төв банкны хүүгийн түвшин гэдэг нь тухайн улсын арилжааны банкуудын төв банкиндаа мөнгөө хадгалуулах хүүгийн түвшин буюу зах зээл дэх хамгийн бага хүүгийн түвшинг илэрхийлдэг билээ.
Инфляцийг бууруулахын тулд дэлхийн голлох улсуудын төв банкуудын хүүгийн түвшин дээд цэг дээрээ ирж байна.

Төв банкны хүүгийн түвшин гэдэг нь тухайн улсын арилжааны банкуудын төв банкиндаа мөнгөө хадгалуулах хүүгийн түвшин буюу зах зээл дэх хамгийн бага хүүгийн түвшинг илэрхийлдэг билээ. Төв банкууд зах зээлээс мөнгөө татахын тулд хүүгийн түвшингээ нэмдэг бол харин зах зээлд мөнгө нийлүүлэхийн тулд хүүгийн түвшингээ бууруулж зохицуулалт хийдэг байна.
Тийм ч учир төв банкны бодлогын хүүгийн түвшингээс хамаарч тухайн улсын валют чангарах эсвэл сулрах нь шийдэгддэг. Хэрвээ шинжээчдийн таамгаас хүлээгдэж буй хүүгийн түвшний мэдээ өндөр гарвал тухайн улсын валют чангарч, хүлээлтээс доогуур гарвал сулрах шинж тэмдгийн дохио болж байдаг.Одоогийн цагт ихэвчлэн төв банкууд инфляцын түвшинг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого буюу төв банкныхаа хүүгийн түвшинг нэмэх байдлаар арга хэмжээ авч байгаа билээ.Тэгвэл өнгөрсөн 7 хоногт дараах гол валютууд дээр төв банкны хүүгийн мэдээ нь гарлаа.
USD: АНУ-ын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 5.25 хувьд хүргэв. | Бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөсөн нь дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамагтай нийцэж байна. Энэ шийдвэр нь хөрөнгийн захад хүчтэй нөлөө үзүүлээгүй боловч дахиж цааш бодлогын хүүг нэмэх магадлалгүй гэдэг хүлээлтээр зах зээлд бага зэргийн өсөлтийг авч ирсэн байна.
/Дийлэнх хөрөнгийн захын бүтээгдэхүүн USD-ээр зарагддаг тул АНУ-ын мөнгөний бодлогын шийдвэр маш чухал юм/
EUR: Европын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 3.25 хувьд хүргэв. | Бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөсөн нь дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамагтай нийцэж байна.
AUD: Австрали улсын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 3.85 хувьд хүргэв. | Бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөсөн нь дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамгаас өндөр гарсан ба хүлээлт 3.6% байсан буюу өмнөх шийдвэрээс өөрчлөлтгүй гэх таамаг дэвшүүлсэн.
АНУ болон Европын холбооны төв банкны ерөнхийлөгчдийн байр суурь: АНУ ба Европын төв банкнуудын ерөнхийлөгчдийн хувьд инфляцын хэмжээг 2% болж бууруулах хүртэл мөнгөний хатуу бодлого буюу хүүгийн түвшинг бууруулахгүй байх, шаардлагатай бол дахин нэмэх.

Хүснэгтээс харахад дийлэнх гол улсуудын бодлогын хүүгийн шийдвэр гарсан харагдаж байна. Харин ирэх 7 хоног болон сарын сүүлээр Англи болон Шинэ зеланд улсын бодлогын хүүгийн шийдвэр гарах юм.
Жич : Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.
Reply