- SendMN
- Posts
- ✅Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн
✅Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн
Харилцагч танд сар бүр өгөөжөө авах боломжтой, өндөр хүү бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгож байна
✅Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн
“Сэнд Эм ЭН ББСБ” ХХК 2016 оноос Олон улсын мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд өдгөө Цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулга, Зээл, Гадаад валютын арилжаа, Итгэлцэл гэсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг харилцагчдадаа үзүүлж байна.
Манай компани 2023 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлөө авч харилцагчдаас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татаж, хөрөнгө оруулсан нийт харилцагчдадаа итгэлцлийн үйлчилгээний өгөөжөөр 18.2% өгөөж буюу 368 сая төгрөгийг олгоод байна.
Сэнд Эм Эн ББСБ ХХК-ийн хамт олон
Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ маань харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээж жил бүр өссөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд бид 550 тэрбум төгрөгийн мөнгөн гуйвуулгыг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1 дахин өссөн үзүүлэлт юм.
“Сэнд Эм Эн ББСБ” ХХК-н хувьд зөвхөн мөнгөн гуйвуулга гэлтгүй санхүүгийн бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ мэдээллийн технологийн тусламжтайгаар харилцагчдадаа улам ойртуулж, хялбар, бөгөөд найдвартай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний үр ашгаас хүртэх боломжийг эрхэм харилцагч танд нээж байна.
🤝Манай Итгэлцлийн үйлчилгээ нь харилцагч таны мөнгөн хөрөнгийг инфляцын нөлөөнөөс хамгаалж танд банкны хадгаламжаас илүү ашиг олж өгөх зорилготой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
2023 оны III-р улирлын байдлаар Монгол улсад 7,681 итгэмжлэгч 82 ББСБ-ын итгэлцлийн үйлчилгээнд 519.3 тэрбум төгрөгийн итгэлцлийг байршуулаад байна.
Манай компаниас дараах нөхцөлөөр Итгэлцлийн үйлчилгээ бүтээгдэхүүнийг санал болгож байна:
Харилцагч та бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцах боломжтой. Мөн та доорх холбоосоор бидэнд утасны дугаараа үлдээгээрэй.
Бид тантай холбогдох болно.
✅SendMN | Мөнгөн гуйвуулгыг гэрлийн хурдаар
Таны хөрөнгө оруулалтын хамгийн зөв сонголт 😊
Reply