• SendMN
  • Posts
  • Хөрөнгийн зах зээл одоо сэргэх дөхсөн үү ? Одоо хувьцаа койн цуглуулж эхлэх үү яах уу? /S@P500 ба Crypto market/

Хөрөнгийн зах зээл одоо сэргэх дөхсөн үү ? Одоо хувьцаа койн цуглуулж эхлэх үү яах уу? /S@P500 ба Crypto market/

Өнгөрсөн 7 хоногт сар бүр гардаг АНУ ын инфляцийн мэдээ гарсан билээ. Хүлээлт 5,2% байсан хэдий ч инфляци 5% гарч огцом буурсан. Энэ мэдээний сургаар зах зээл бага зэрэг өссөн ч АНУ ын холбооны нөөцийн сан буюу төв банкны мэргэжилтэнгүүд мөнгөний бодлогын хурлын үеээр бодлогын хүүгээ бууруулахгүй харин ч өсгөж магадгүй талаар хэлэлцсэн байна.

Хөрөнгийн зах зээл одоо сэргэх дөхсөн үү ? Одоо хувьцаа койн цуглуулж эхлэх үү яах уу? /S@P500 ба Crypto market/

Өнгөрсөн 7 хоногт сар бүр гардаг АНУ ын инфляцын мэдээ гарсан билээ. Хүлээлт 5,2% байсан хэдий ч инфляц 5% гарч огцом буурсан. Энэ мэдээний сургаар зах зээл бага зэрэг өссөн ч АНУ-ын холбооны нөөцийн сан буюу төв банкны мэргэжилтнүүд мөнгөний бодлогын хурлын үеэр бодлогын хүүгээ бууруулахгүй харин ч өсгөж магадгүй талаар хэлэлцсэн байна. АНУ ын төв банкны дараагийн хурал 5 сард болох ба энэ үеэр бодлогын хүүг 0,25% суурь нэгжээр өсгөх магадлал 75% тай байна гэж шинжээчид үзэж байна.

Эндээс үзвэл зах зээл суурь талаасаа өмнө нь Банкны хямралын үеэр инфляц 6% д хүрч огцом буурч буй эхлэл тавигдсан ба инфляц бага гарснаар бодлогын хүүг цаашид 5%-иас илүүгээр өсгөхгүй мөн АНУ-ын төв банкнаас дампуурсан банкны хөрвөх чадварыг хангах зорилгоор ам.долларын нийлүүлэлт хийнэ гэдэг шуум сургаар зах түрүүлж өссөн билээ.

Тэгвэл S@p500 ба Crypto market одоо хаашаа хөдлөх гээд байна вэ?

Суурь шинжилгээ талаас мэдээний эерэг мэдээний өсөлтүүд аль хэдийнээ ирчихсэн ба одоо цаашид захыг өсгөх том мэдээ байхгүй байна. Хүүг 5 сард өсгөж болзошгүй бол зах зээл тийм ч амар өсөхгүй ээ. Одоо уналт ирэх үү ? DXY буюу долларын индекс 100 гэх дэмжлэгийн бүс дээр ирж дээшээ өсөх шинжтэй байна. Нөгөө талд S@P500, BTC харгалзан 4,180 ба 30,000-32,000-ийн эсэргүүцлийн бүс дээр явж буй харагдаж байна. Эндээс үзэхэд зах зээл дунд хугацааны тааз дээрээ ирсэн харагдаж байгаа ба ойрын хугацаанд унаж болзошгүй харагдаж байна.

Техник шинжилгээ :

BTC : Одоогийн 30,000- ийн эсэргүүцлийн төвшнөөс 25,000 руу унаад дээшээ өсөх

S@P500: 4,180 эсэргүүцлийн бүсээс 3,900-ийн дэмжлэгийн бүс руу унаад дээшээ өсөх

DXY: Долларын индекс 100 орчмын дэмжлэгийн бүсээс дээшээ 103-105 хүртэл өсөөд доошоо унах гэсэн таамгийг дэвшүүлж байна.

Жич : Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

Reply

or to participate.