• SendMN
  • Posts
  • Хаан банкны хувьцаа авах уу яах уу? Хувьцаа нь 2 дагч зах дээр өсөх үү? 

Хаан банкны хувьцаа авах уу яах уу? Хувьцаа нь 2 дагч зах дээр өсөх үү? 

Хаан банкны хувьцаа авах уу яах уу? Хувьцаа нь 2 дагч зах дээр өсөх үү? 

Хөндлөнгийн хөрөнгийн зах зээлийн шинжээч хүний өнцгөөс уг банкны хувьцааг авах нь урт болоод богино хугацаандаа ашигтай юу үгүй юу тал дээр хэлэлцье.

Хаан банкны хувьцааг авахаар сонирхож буй хүмүүс дараах хүчин зүйлсийг голчлон харах хэрэгтэй.

  1. Компанийн үнэлгээ буюу P/b харьцаа /Алдарт хөрөнгө оруулагч Warren Buffet ах маань p/b<1 доош компанийг сонгож хөрөнгө оруулалтаа хийдэг байсан билээ/

  2. Олон нийтийн эрэлт хэр байх вэ?

  3. Компанийн тогтвортой байдал /Ногдол ашгийн бодлого, цаашдын өсөлт/

  4. Компанийн засаглал

Компанийн үнэлгээ: Хаан банк нь нийт 1,8 их наядаар үнэлэгдэж 183,4 тэрбумыг олон нийтэд санал болгож байгаа билээ. Р/B харьцааны үзүүлэлтийг харвал Хаан банк хөрөнгө татан төвлөрүүлсний дараах Р/В харьцаа = 1.08. Энэ харьцаа нь дансны бодит үнээс зах зээлийн үнэ 8%-р өндөр үнэлэгдсэн байгаа гэсэн үг. Бусад банкнуудтай харьцуулбал Р/B ratio:

Хүснэгтээс харвал P/B<1 ээс доош үнэлэгдсэн Төрийн банкны хувьцаа 2 дагч захын арилжаа дээр өсөлттэй явж байгаа бол P/B>1 банкууд хувьцаанууд IPO ханшнаасаа уналттай арилжаалагдаж байгаа. Мөн хамгийн бага буюу 22,1 тэрбумыг татсан төрийн банкны хувьцаа өссөн нь татан төвлөрүүлсэн дүнгийн хэмжээ бага буюу нийлүүлэлтийн дүн бага учир ханшийн өсөлтөд нөлөөлсөн харагдаж байна.

Олон нийтийн эрэлт: Зах зээлийн эрэлтийн хувьд хүн бүрийн мэддэг банк учир хүмүүс өмнөх банкуудаас илүү сонирхож магадгүй. Хаан банкны татан төвлөрүүлэх дүнгийн хэмжээ өндөр учир 2 дагч зах дээр өсөх магадлал МУ-ын жижиг зах зээлд хомс учир захиалгын явцын мэдээллээс эрэлт хэр их байхыг ажиглаж хөрөнгө оруулалтаа хийх нь чухал. Олон нийтэд 27,5 тэрбумыг санал болгож байгаа тул энэ дүнгийн захиалга хэр өндөр хувьтай биелэх вэ ? Гэдэг нь маш чухал гэвч 6 сарын дараа стратегийн хөрөнгө оруулагчдын өндөр үнийн дүнтэй хувьцаанууд суллагдана. Тэр үед ханш яах вэ?

Банкны тогтвортой байдал ба ногдол ашгийн бодлого: Ногдол ашгийн бодлогын хувьд Хаан банк цэвэр ашгийн 40%- ийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгож тараана. Эндээс үзэхэд борлуулалтын орлогын өмнөх 5 жилийн гүйцэтгэлээс үзэхэд өөрийн хөрөнгийн дундаж өгөөж /ROE/ нь 20% байгаа ба үүний 40% ийг ногдол ашгаар тараана гэж үзвэл жилдээ таны оруулсан хөрөнгө оруулалт маань P/B=1 болсон үед 8% ийн ногдол ашиг авахаар хүлээгдэж байгаа юм.

Компанийн засаглал: Компанийн засаглал сайн. Олон жилийн түүхтэй банкны салбарын шилдэг туршлагатай хамт олон.

Дүгнэлт: Банкны үнэлгээ шударга үнэлэгдсэн, зах зээл дээр хувьцаа нь тогтвортой ногдол ашгийн бодлоготой ч тоон үзүүлэлтийн хувьд хувьцааны ханш олон нийтийн эрэлт хэр их байхаас хамаарч өсөх хүлээлттэй байгаа ба өмнөх банкнуудын түүхээс харахад өсөх хүлээлт бага харагдаж байна. Ихэнх өндөр үнэлгээтэй банкны хувьцаа 2 дагч зах дээр унасан байдаг. Тухайн банкийг богино хугацаанд олон нийтийн IPO-ийн захиалгын биелэлтийн хувийг ажиглаж байж авах, урт хугацаанд P/B харьцаа 2 дагч зах дээр 1 ээс доош орсон үед богино хугацаанд бус урт хугацааны ногдол ашиг дээр суурилсан хөрөнгө оруулалт хийж авах нь тохиромжтой.

Reply

or to participate.