• SendMN
  • Posts
  • Хувь хүнээр дамжуулан мөнгөн гуйвуулга хийлгэх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

Хувь хүнээр дамжуулан мөнгөн гуйвуулга хийлгэх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

Хувь хүнээр дамжуулан мөнгөн гуйвуулга хийлгэх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

Монгол Улсад цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасан албан шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээдэд олгодог. Тухайлбал, Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу банк бус санхүүгийн байгууллага нь харилцагчийн мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернэт, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг эрхлэхийн тулд  банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сантай, бизнес төлөвлөгөөтэй, шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан байх ёстой. Үүнээс гадна тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага нь банк, санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай, ёс зүйн болон бизнесийн нэр хүнд байх зэрэг шалгууруудыг хангасны дараа Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлдэг. Энэ нь харилцагч таны мөнгөн хөрөнгийг төрийн эрх бүхийн байгууллага эрсдэлээс хамгаалж санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой.  

Албан ёсны зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээдээр дамжуулан мөнгө гуйвуулга хийлгэснээр учирч болох эрсдэл бол Эрүүгийн хуульд тусгайлан зааж зүйчилсэн залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Ялангуяа хувь хүнээр дамжуулан мөнгөн гуйвуулга хийлгэснээр эргээд та мөнгөн хөрөнгө олж авахад хүндрэлтэй асуудал үүсэх магадлалтай. Жишээ нь Солонгос улсаас Б нь өөрийн танил А-тай холбогдоод монголоос солонгос руу мөнгөн гуйвуулга хийж хамтарч ажиллая гэж санал тавьжээ. А нь өмнө Б-гээр дамжуулж хэд хэдэн удаа мөнгөө шилжүүлж байсан тул түүний саналыг хүлээн авчээ. В-г солонгос руу мөнгө яаралтай шилжүүлэх гэж байгааг мэдээд А нь найдвартай шилжүүлж өгнө гэхэд В зөвшөөрөн А-гаар дамжуулаад Б-руу мөнгөө шилжүүлжээ. Гэтэл Б мөнгийг солонгос дах мөнгө хүлээн авагчид өгөөгүй бөгөөд А нь Б бид хоёр зүгээр танилын хүрээний харилцаатай хүмүүс Б ч гэсэн намайг мэхэлсэн тул би хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан гэжээ. Энэ тохиолдолд эргээд хэнээс нь мөнгөө нэхэмжилж олж авах тухай хүндрэлтэй асуудал үүсэж байна. 

Энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх эхний алхам бол “Ятгах тусам нягтал” буюу тухайн хувь хүн, хуулийн этгээдийн тухай мэдээллийг хамгийн энгийн байдлаар шалгах боломжтой байдаг. Үүнд: 

Харин хувь хүний тухай албан ёсны мэдээллийг олж авахад хуулийн хүрээнд хязгаарлагдсан байдаг. Учир нь хүний хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхийг зөвхөн хуулийн хүрээнд тодорхой этгээдэд олгосон байдгийг анхаарах нь зүйтэй. Хувь хүнээр дамжуулан мөнгөн гуйвуулга хийлгэх нь мөнгө санхүү, эдийн засгаараа хохирох нь хамгийн наад захын эрсдэл бөгөөд цаашлаад олон олон хүндрэлтэй эрсдэлүүдийг дагуулах тул юун түрүүнд ятгах тусам өөрийн хийх гэж байгаа үйлдлээ сайтар нягтлах хэрэгтэй байна.

Reply

or to participate.