- SendMN
- Posts
- Солонгос улсыг зорьж буй таны гарын авлага
Солонгос улсыг зорьж буй таны гарын авлага

Юуны түрүүнд Солонгос улсыг зорж буй танд баяр хүргэе 🤩 Та энэхүү нийтлэлийг онгоцонд эсвэл онгоцны буудалд уншиж байгаа байх. Энэхүү гарын авлагаараа Монгол улсын нисэх буудлаас Инчоны нисэх буудалд буух мөн Солонгост очоод үзэх газар, дагах сувгууд болон, татах аппуудын талаар гарын авлагыг бэлдлээ. Танд хэрэг болно гэж найдаж байна.
Та Солонгос улсын хилээр гарах үед Декларац буюу гаалийн мэдүүлгийг бөглөдөг бөгөөд онгоцонд байх үедээ та доорх зааврын дагуу бөглөөд буух нь таны цагийг хэмнэдэг байгаа шүү.

Мөн гарж ирсэний дараагаар Солонгос улс руу орж буй аялагчид гаалийн албанд гар тээшний мэдүүлэх хуудсыг бөглөж өгөх ёстой. Монгол хэл дээр байдаг болохоор бөглөхөд хэцүү биш.
Нисэх буудлаас гараад мөн та метрогоор хүссэн газартаа хүрж болох бөгөөд метронд суухын тулд та өөрт ойр байх Convinient дэлгүүрүүдээс Т-Money карт худалдан авч цэнэглэх бөгөөд доорх газрын зургаас очих гэж байгаа газартайгаа ойрхон өртөөг харах юм.
Мөн харилцагч танд Солонгос улсад очоод заавал үзэх 5 газрыг мөн танилцуулж байна.
Танд мэдээлэл авч болох сошиал сувгуудыг санал болгож байна:
Та дараах сувгаас Солонгос улсад хэрхэн аж төрөх талаар мэдээллийг авч болно: https://www.youtube.com/@nomiotv5586
Та дараах сувгаас сургууль болон Солонгос улсын өдөр тутмын амьдралын талаарх влогуудтай танилцах боломжтой: https://www.youtube.com/@khongorzul5498/videos
Солонгост очоод танд хэрэг болох өгүүлбэрүүдийг: https://www.facebook.com/solongosheliigsocialaar
Reply