• SendMN
  • Posts
  • Монголын ЭЗ ба долларын ханш

Монголын ЭЗ ба долларын ханш

Монголын ЭЗ ба долларын ханш

Нийт харилцагчдадаа шинэ долоо хоногийн мэндийг хүргэж байна. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Вьетнам улс руу аялахаар зорьж байгаа бол үзэх ёстой газруудыг оруулсан байгаа. Мөн бид шинэ буланг нэмэлтээр оруулж байгаа бөгөөд Монгол улсын болон ОУ-ийн эдийн засаг, олон улсын валют, хувьцаа, хөрөнгө оруулалт зэргийн талаар зөвлөгөө мэдээлэл төлөвлөж байна. Тиймээс цаашид явуулах зөвлөгөө мэдээллүүдтэйгээ хамт байгаарай.

Аливаа улсын валютын ханшийн хөдөлгөөн нь тухайн улсын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр, гадаад валютын нөөц мөн гадаад худалдааны тэнцвэр зэрэг макро ЭЗ ийн хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг билээ.

Тэгвэл Хятад улс худалдааны хоригоо цуцалж эхэлснээр МУ-ын Экспорт өмнөх оны мөн үеэс сүүлийн 2 сард 2 дахин өсөв. Монгол банкны 2,7 тэрбум.ам доллар болж буураад байсан гадаад валютын нөөц оны дараа 3,4 тэрбум доллар болж өссөн байна. Дэлхийн зах дээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох алт унц нь 1980$ , зэс фунт нь 4$ зэргээр үнэ өндөр хэвээр байгаа ч тонн нь 400$ байсан нүүрсний үнэ оны дараагаас 2 дахин унасан байна.

Долларын ханш оны эхнийг 3444,6 төгрөгөөр угтаж он гарснаас хойш 2,21% иар чангарсан байна. Тасралтгүй өсч байсан долларын ханш 3 сарын 19 ны өдрөөс эхлэн анх удаа өнөөдрийг хүртэл 10 хоног дарааллан нийт 0.2%- иар суларчээ.

Дээрх хүчин зүйлсээс үзвэл долларын ханш суларсан нь МУ-ын хувьд төв банкны гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад худалдаа сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор валютын орох урсгал нэмэгдэж долларын хомсдол буурч байгаатай холбоотой ба мөн нөгөө талд АНУ-ын банк санхүүгийн хямралтай холбоотойгоор Холбооны нөөцийн сангийн /FED/ хүүгийн түвшин өндөрөөр өсөх хүлээлт зогссон ба олон улсын төлбөр тооцоонд долларын итгэл суларч Саудын араб, Бразил зэрэг улсууд гадаад худалдаагаа өөрсдийн валютаар хийхээ мэдэгдсэн зэрэг нь доллар суларахад нөлөөлж байна. Эндээс үзвэл цаашид доллар олон улсын төлбөр тооцоонд эзлэх хувь буурч болзошгүйгээс гадна МУ-ын ЭЗ-ийн өсөлтийн төсөөлөл хөгжиж буй орнуудаас хамгийн өндөр буюу 5% гаруй байгаа нь экспортын дүн өсөх төлөвтэй хүлээгдэж долларын ханшинд эерэгээр нөлөөлж цаашид ханшийг өсгөхгүй тогтоон барих хандлагыг авч ирч болзошгүй байна.

Вьетнам улсад аялахдаа очиж үзэх газрууд

Вьетнам улсад очиж үзэх гайхалтай газрууд их бий, хувь хүний сонирхол болон аяллын үргэлжлэх хугацаа, жилийн аль үед очиж буй зэргээс шалтгаалж сонголтоо хийж болно. 

Reply

or to participate.