• SendMN
  • Posts
  • 🤔Хэрхэн хуурамч валют авахаас сэргийлэх вэ?

🤔Хэрхэн хуурамч валют авахаас сэргийлэх вэ?

Цар тахлын дараагаар гадаад худалдааны эргэлт, гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын урсгал, гадаадад суралцах оюутнуудын тоо нэмэгдсэнээр үүнийг дагаад иргэдийн валют худалдах, худалдан авах, шилжүүлэх, улсын хилээр оруулах, гаргах зэрэг гадаад валютын гүйлгээ тоо хэмжээ мөн адил нэмэгдэж байна.

🤔Хэрхэн хуурамч валют авахаас сэргийлэх вэ?

Цар тахлын дараагаар гадаад худалдааны эргэлт, гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын урсгал, гадаадад суралцах оюутнуудын тоо нэмэгдсэнээр үүнийг дагаад иргэдийн валют худалдах, худалдан авах, шилжүүлэх, улсын хилээр оруулах, гаргах зэрэг гадаад валютын гүйлгээ тоо хэмжээ мөн адил нэмэгдэж байна.

Гадаад улс орон руу зорчих гэж байгаа тохиолдолд тухайн зорчих гэж буй улсынхаа Элчин Сайдын Яамнаас өгсөн зөвлөмжөөс гадна наад захын санхүүгийн хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Хэдийгээр бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслүүд банк, санхүүгийн салбарт өндөр хөгжиж байгаа ч цаасан мөнгөний хэрэглээ илүү найдвартай хэвээр байна. Нэгэнт улс болгон өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтэй байдаг тул тухайн улсын валютыг авч явах хэрэгцээ шаардлагатай болдог.

Хүн болгон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг жинхэнэ, хуурамч гэдгийг ялгаж таньж чадахгүй. Гэтэл ялгаж таньж чадаагүйгээс болж гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэл дагуулдаг. Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх нь улс орны эдийн засагт их хэмжээний хор хохирол учруулсаар ирсэн түүхтэй тул дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хатуу ялын бодлоготой байдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Дээрх эрсдэлээс өөрийгөө хамгаалах алхам бол хаанаас, хэнээс валют авахаа заавал нягталж үзэн гадаад валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх явдал юм. Манай улсад 552 ББСБ байдгаас давхардсан тоогоор 143 гадаад валют арилжаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ББСБ байдаг. Тэгвэл албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагаар үйлчлүүлж байгаагаа хэрхэн мэдэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй ББСБ-уудыг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖАА эрхлэгч ББСБ-уудад ерөнхий мэдээлэл агуулсан QR код бүхий таних тэмдэг олгосон. Тухайлбал “Сэнд Эм Эн” ББСБ-ын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах салбараар үйлчлүүлэхдээ гадаад валют арилжаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон QR кодоор нь шалгах боломжтой.

Хуурамч гадаад валют авахаас сэргийлэхийн тулд гадаад валют худалдах, худалдан авахдаа зөвхөн QR код бүхий ББСБ-аар үйлчлүүлэх бөгөөд ингэснээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэгчийн хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэхгүйгээс гадна эцсийн дүндээ та өөрийгөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг анхаараарай.

Reply

or to participate.