• SendMN
  • Posts
  • 🏦Банкнуудын хадгаламжийн хүү хэдтэй байна?

🏦Банкнуудын хадгаламжийн хүү хэдтэй байна?

Системийн нөлөө бүхий 5-н банкны хадгаламжийн хүүг харьцуулж харвал төгрөгийн хадгаламжийн хувьд Худалдаа хөгжлийн банк, долларын хадгаламжийн хувьд Голомт банк хамгийн өндөр хүүний өгөөж санал болгож байна.

🏦Банкнуудын хадгаламжийн хүү хэдтэй байна?

Хүн бүр мөнгөө найдвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтанд оруулахыг хүсдэг. Түүний хамгийн найдвартай бөгөөд энгийн ойлголт бол банкны хадгаламж билээ. Монгол улсад системийн 5 банкинд ихэнх иргэд маань хадгаламжаа бүрдүүлж байгаа бол өнөөдөр бүгдээрээ нэгтгэсэн харцгаая.

Арилжааны банкнуудын хадгаламжийн хүү Монгол банкны бодлогын хүүтэй ойролцоо явдаг ба өнөөдрийн байдлаар Монгол банкны бодлогын хүү 13% байна.

Эх сурвалж: https://www.mongolbank.mn/mn/

Системийн нөлөө бүхий 5-н банкны хадгаламжийн хүүг харьцуулж харвал төгрөгийн хадгаламжийн хувьд Худалдаа хөгжлийн банк, долларын хадгаламжийн хувьд Голомт банк хамгийн өндөр хүүний өгөөж санал болгож байна. (График.1)

График. 1

Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляцийн өсөлт, гадаад валютын нөөцөөс шалтгаалан төгрөгийн ханш суларч төгрөгийн харилцах хадгаламж ам.доллар руу шилжиж байсан. Харин 2023 оны I-р улирлаас эхлэн инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцэж ирсэн. Үүнтэй холбоотой Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурсан дүр зурагтай байна. Мөн харилцах, хугацаагүй хадгаламжийн дансанд хүү бодогдож эхлэсэнтэй холбоотой төгрөг болон валютын харилцахын үлдэгдэл өсөж байна.

График 2

Эх сурвалж: https://1212.mn

Хадгаламжаа ам.доллар болгосон хүмүүс буцаагаад төгрөг болгож байгаагаас гадна эрсдэл багатай төгрөгийн хадгаламжинд хүмүүс мөнгө их хэмжээгээр байршуулж байна. Гэсэн хэдий ч бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн дунд хадгаламжийн бүтээгдэхүүн эрсдэл багатай ч, өгөөжийн хувьд хамгийн бага нь байгаа билээ. 

Харин Итгэлцлийн үйлчилгээний хөрөнгө оруулалтийн өгөөж нь Банкны төгрөгийн хадгаламжийн хүүнээс 5.4%-6.2%-аар илүү, харин долларын хадгаламжийн хүүнээс 2.8 дахин их байгаа шүү.

🤝Манай Итгэлцлийн үйлчилгээ нь харилцагч таны мөнгөн хөрөнгийг инфляцын нөлөөнөөс хамгаалж танд банкны хадгаламжаас илүү ашиг олж өгөх зорилготой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

2023 оны III-р улирлын байдлаар Монгол улсад 7,681 итгэмжлэгч 82 ББСБ-ын итгэлцлийн үйлчилгээнд 519.3 тэрбум төгрөгийн итгэлцлийг байршуулаад байна.

Манай компаниас дараах нөхцөлөөр Итгэлцлийн үйлчилгээ бүтээгдэхүүнийг санал болгож байна:

Харилцагч та бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцах боломжтой. Мөн та доорх холбоосоор бидэнд утасны дугаараа үлдээгээрэй.

Бид тантай холбогдох болно.

SendMN | Мөнгөн гуйвуулгыг гэрлийн хурдаар 

Таны хөрөнгө оруулалтын хамгийн зөв сонголт 😊

Reply

or to participate.