- SendMN
- Posts
- Арван жилээ төгсөөд гадаадад сурах хүсэлтэй бол үүнийг уншаарай
Арван жилээ төгсөөд гадаадад сурах хүсэлтэй бол үүнийг уншаарай

Мэдээж гадаадад сурахаар шийдсэн, төлөвлөсөн хүсэлтэй бол их сургууль болон мэргэжлийнхээ талаар маш сайн судлаарай. Би юунд сонирхолтой вэ? Энэ мэргэжил хэр их эрэлттэй ирээдүйтэй байна вэ? гэх мэтчилэн олон зүйлийг судлах шаардлагатай. Мөн түүнээс гадна дараах зүйлсийг эртхэн бэлдэж өөртөө тухайн чанаруудыг суулгаарай.
1. Англи хэлийг эртнээс сурах хэрэгтэй.
Гадаадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх хэлний оноотой болсноор тэтгэлэгт хамрагдах боломж танд үүсэх ба энэ нь таны цаг хугацаа, мөнгө зэргийг маш их хэмнэх учраас хэлээ сайн бэлдэж оноотой болоорой.
2. Нийгмийн үйл ажиллагаанд оролцоорой.
Хичээлээс гадуур зохион байгуулагддаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мөн өөрийн сонирхлын олон төрлийн сургалтад хамрагдаарай. Ирээдүйд зөвхөн таны сургуулийн үнэлгээнээс гадна хэр их нийгмийн оролцоотой, идэвх санаачилгатай вэ гэдгийг гадаадын их дээд сургуулиуд их анхаарч авч үздэг учраас нийгмийн идэвх оролцоотой байгаарай.
3. Сэтгэлзүйгээ бэлдээрэй.
Тухай сургууль, амьдрах улсдаа очоод л бүх зүйл болчихно бүтчихнэ гэсэн бодолтой бус юу ч, ямар ч орчин угтаж магадгүй учраас дасан зохицох чадвартай байх сэтгэлзүйгээ бэлдээрэй. Мөн аль болох гэр бүл дотны хүмүүстэйгээ байж чанартай цагийн хамтдаа өнгөрөөгөөрэй.
4. Бие даах чадвар эзэмшээрэй.
10 жил болон их сургууль, гэр бүлтэйгээ хамт монголдоо суралцах , ганцаараа гадаадад бие даан амьдарч сурах гэдэг ойлголт тэс өөр учраас эндээ байх хугацаандаа биеэ дааж сурах хэрэгтэй. Шийдвэр гаргалтад хүртэл уг чанар их чухал байдаг шүү.
5. Тууштай байхад суралцаарай.
Зөв гэж бодсон л бол өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байх. Хэн нэгний үгээр үг хийх бус өөртэйгөө ярилцаж өөртөө тууштай үнэнч байхын нэр юм шүү.
6. Өөрийгөө таньж өөрийгөө хайрлаарай.
Ихэнх хүмүүс өөрийгөө таниагүйн улмаас бусад хүмүүсийг ч танихад хүндрэлтэй байдаг. Өөрийгөө таньснаар та юунд дуртай , дургүй энэ үнэхээр миний хийхийг хүссэн зүйл мөн үү биш үү гэх зэрэг зөв шийдвэр гаргаж бусад хүмүүсийг мөн адил таньж сурна. Өөрийн хүрээллээ зөв хүмүүсээр хүрээлүүлэх нь танаас 100% хамааралтай байдаг шүү. Үргэлж өөрийгөө хайрлаж ярилцаарай.
7. Судалгаа хийж сураарай.
Ямар төрлийн ямар ч сэдвийн талаар судалгаа хийх чадвартай болоорой. Энэ нь таны өдөр тутамд гэлтгүй, их сургуулийн хичээлд тань судалгаа шинжилгээ хийхэд хэрэг болох болно. Цаашлаад зөвхөн их сургууль гэлтгүй ирээдүйд ажлын байранд гарах үед танд хэрэг болох чадваруудын нэг юм шүү.
8. Төлөвлөгөө болон цагийн менежменттэй байх.
Биеэ даагаад гадаадад сурч байна гэдэг бүх үр дүн өөрөөс чинь хамаарах учраас төлөвлөгөөтэй байгаарай. Мөн цагийн менежменттэй сахилга баттай байх хэрэгтэй. Хичээл, ажил гэлтгүй бүх зүйл цаг нартай эхэлж орох учраас өөртөө зөв дадал болгон суулгаарай.
9. Мөнгөний үнэ цэнийг ойлгох.
Мэдээж их сургуульдаа сурангаа эцэг эхээсээ хараат бус ажил хийж мөнгө олох хүсэлтэй байгаа бол түүнийгээ зөв зохистой зарцуулж сурах хэрэгтэй. Монголтой харьцуулахад бараа бүтээгдэхүүн, хоол хүнс гэх мэт зүйлсийн зардал хэр байхаас хамааран та мөнгөө зөв хуваарилж, хадгалж, мөнгөтэй харьцаж сурах хэрэгтэй байх нь.
10. Зөв хооллож хэвшээрэй.
Үүнээс үүдэн таны эрүүл чийрэг байх гэсэн ойлголт үүсэх учраас аль болох хоолоо тохируулан зөв хооллож байгаарай. Мөн хоол хийж сурах хэрэгтэй. Ирээдүйд ямар ч нөхцөл байдал орж болзошгүй учраас өөрөө хоол хийж чаддаг байх хэрэгтэй.
Reply