• SendMN
  • Posts
  • 💡Алдаатай гүйлгээ таны дансанд орсон тохиолдолд яах вэ?

💡Алдаатай гүйлгээ таны дансанд орсон тохиолдолд яах вэ?

Зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг дагаад төлбөрийн тооцооны шинэ дэвшилтэт хэрэгслүүд хурдтайгаар бий болж, байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн, бизнес эрхлэгч нарыг мөнгө хөрөнгөө цаг алдалгүй, аюулгүй шилжүүлэх боломжоор банк, эрх бүхий этгээдүүд хангаж ажилласаар байна.

💡Алдаатай гүйлгээ таны дансанд орсон тохиолдолд яах вэ?

Зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг дагаад төлбөрийн тооцооны шинэ дэвшилтэт хэрэгслүүд хурдтайгаар бий болж, байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн, бизнес эрхлэгч нарыг мөнгө хөрөнгөө цаг алдалгүй, аюулгүй шилжүүлэх боломжоор банк, эрх бүхий этгээдүүд хангаж ажилласаар байна.
Үүний хажуугаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс хамаарч зарим тохиолдолд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гардаг. Ийм төрлийн гүйлгээнээс шалтгаалж давхар гүйлгээ гарч өөрийнхөө дансанд орж ирсэн мөнгийг өөрийнхөө мөнгө гэж андууран ахуйн хэрэгцээндээ зарцуулснаас болж гэмт хэрэгт холбогдох явдал сүүлийн үед харилцагчдын дунд ажиглагдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн дотор 17.5 дах хэсэгт Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших тухай гэмт хэргийг дараах байдлаар зүйлчилсэн байдаг. Эрүүгийн хуулийн дагуу Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын (банк, эрх бүхий этгээд) өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшвал шүүхээс дараах ял шийтгэлийг сонгож оногдуулдаг байна:

  • Бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

  • Хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх

  • Нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах

  • Хэрэв бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих

Хуулийн дагуу тухайн мөнгө нь нэгэнт таны мөнгө биш тул хууль ёсны эзэн мөнгө эргүүлж авах нь зүйн хэрэг. Энэ мөнгө та нарын алдаанаас болж миний дансанд орж ирсэн болохоор миний мөнгө, та нар энэ мөнгийг буцааж авах ёсгүй гэсэн үйлдлээс болж харилцагч нар өөрсдийгөө ноцтой эрсдэлд учруулдаг.
Иймээс гэнэт гарал үүсэл нь тодорхойгүй мөнгө таны дансанд давхар орж ирвэл та юун түрүүнд тус мөнгийг захиран зарцуулахаасаа өмнө дараах энгийн асуултуудыг өөртөө тавьж үйлдлээ нэг нягталж үзээрэй. Үүнд:

  • Мөнгө илгээгч надад илүү мөнгө илгээсэн байж болох уу?

  • Энэ алдаатай гарсан болов уу?

  • Яг миний мөнгө мөн үү?

  • Банк болон холбогдох байгууллагаас нь тодруулж асуух уу?

  • Энэ мөнгийг захиран зарцуулах нь эрсдэлтэй юу? гэх мэт.

Ингэснээрээ та өөрийгөө гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс хамгаалж чадна.
Гарал үүсэл тодорхойгүй гүйлгээнээс харилцагч та өөрийгөө хамгаалаарай.

Reply

or to participate.