- SendMN
- Posts
- Хувийн мэдээллээ зөв зохистой ашиглаж, хамгаалцгаая
Хувийн мэдээллээ зөв зохистой ашиглаж, хамгаалцгаая

Сүүлийн үед зарим хүмүүс өөрийн нэр дээрх данс, цахим мөнгө, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ бусдад ашиглуулснаар мөрийтэй тоглоом, бооцоот тааварт холбоотой хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байна.
2025.05.30-ны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ийм төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг авч болзошгүй юм:
![]() 450-5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох | ![]() 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх |
![]() 6-12 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах | ![]() 6-12 сар хүртэл хугацаагаар хорих ял оноох |
Юу анхаарах хэрэгтэй вэ?
Та дараах мэдээллээ бусдад ашиглуулахаас зайлсхийгээрэй:
Өөрийн болон бусдын:
![]() Банкны данс | ![]() Цахим хэтэвч | ![]() Виртуал хөрөнгө |
![]() Утасны дугаар | ![]() Имэйл | ![]() Цахим хаяг |
Эдгээрийг мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомын зориулалтаар ашиглуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож болзошгүй тул хянамгай байгаарай.
Түр хэрэглүүлсэн ч хариуцлага тооцож болзошгүй
Удаа дараа ашиглуулсан гэж олон удаа, давтамжтайгаар ашиглуулсан тохиолдлыг хэлнэ. Ганц удаа түр хэрэглүүлсэн ч эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй.
Үр дагавар:
Эрүүгийн ялтай болох
Ажилд орох, төрд ажиллах, гадагшаа явах эрх хязгаарлагдах
Ийм хэрэгт нэр холбогдсон л бол сөрөг нөлөө гарна
Өөрийгөө хамгаалах 4 алхам
![]() Хувийн цахим хаяг, данс, утсаа бусдад хэрэглүүлэхгүй байх | ![]() Санхүү, харилцаа холбоо, цахим орчны мэдээллээ бусдаас нууцалж, хамгаалах |
![]() Сэжигтэй үйл ажиллагаанд нэр холбогдохоос зайлсхийх | ![]() Хуулийн мэдлэгээ тогтмол нэмэгдүүлэх |
Энэ мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Хуулийн мэдлэгтэй байх нь хариуцлагатай иргэний үүрэг юм.
Reply