- SendMN
- Posts
- Сурагчдын өвлийн амралтаар хүүхдүүдтэйгээ аялж болох 5 газар
Сурагчдын өвлийн амралтаар хүүхдүүдтэйгээ аялж болох 5 газар
Аяллын валютаа SendMN-ээр
Ес эхэлсэн хүйтэн жавартай өвлийн улиралд нар ээсэн дулаан газар аялах хүсэл хүн бүрд байдаг биз. хүйтэн өдрүүдээр хүүхдүүдээ дагуулаад утаа, хотын стрессээс түр ч болов холдож аялах боломжтой 5 дулаан газрыг санал болгоё.
1. Ко Самуй, Тайланд
Гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой газруудын нэг бол Ко Самуй юм. Нарлаг далайн эргээр тоглож, халуун дулаан уур амьсгалыг мэдрэхээс гадна, арлын ширэнгэн ойд адал явдалт аялал хийх боломжтой. Мөн Чавенг эрэг дээр амрах, арлын алдарт Биг Будда сүмд зочлох зэрэг хүүхдэд танин мэдэхүйн ач холбогдолтой үйл ажиллагаа олон бий.
2. Себу, Филиппин
"Өмнөдийн хатан" хэмээн алдаршсан Себу нь хүүхдүүддээ байгалийн үзэсгэлэн, соёлын өвийг таниулах үзэсгэлэнт газар. Цагаан элсэн эрэг дээр тоглож, тунгалаг устай тэнгист шумбах нь хүүхдүүдэд сонирхолтой санагдах болно. Түүхэн дурсгалт газруудаар зочлох, мөн амтат Филиппин хоол болох “лечон”-ыг хамтдаа амтлах нь таны аяллыг онцгой болгоно.
3. Фукуок, Вьетнам
Фукуок арал бол гэр бүлээрээ амрахад тохиромжтой газруудын нэг. ЮНЕСКО-гийн хамгаалалттай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, байгалийн гоо сайхныг тольдохоос гадна, хүүхдүүдээ Vinpearl Safari болон VinWonders парк руу дагуулж очоорой. Эдгээр парк нь адал явдалт тоглоом, амьтдын үзүүлбэр зэрэг хүүхдүүдийн сонирхлыг татах үйл ажиллагаагаар дүүрэн.
4. Сингапур
Орчин үеийн дэд бүтэц, хүүхдийн сонирхол татах олон сонголтоороо алдартай Сингапурт Universal Studios болон Сентоса аралд зочилж, хүүхдүүдээ алмайруулаарай. Мөн Gardens by the Bay-д аялж, ургамал цэцгийн гайхамшгийг мэдрүүлж, Orchard Road-д дэлгүүр хэсэх боломжтой.
5. Хайнань, Хятад
Хайнань арал бол халуун дулаан уур амьсгал, амар амгалан орчин, хүүхдүүдийн тоглох дуртай далайн эрэг, усан паркуудаараа алдартай. Санья хотод байрлах усан спортын парк болон гэр бүлийн амралтын газрууд таны хүүхдүүдэд баяр баясал нэмэх нь гарцаагүй.
SendMN-тэй хамт аялалдаа бэлдье
Аяллын төлөвлөгөөгөө аль хэдийн гаргачихсан уу, тэгвэл аяллаа эхлүүлэхээс өмнө нэг ч гэсэн зүйлд санаа зоволтгүй SendMN апп-р гадаад валютаа урьдчилан захиалаад нисэхээсээ өмнө Чингис Хаан Нисэх Буудал дээрээс оочир дараалалгүй аваарай.
Захиалга хийсэн хугацаанаас 36 цагийн дотор захиалсан валютаа хүлээн авах боломжтой.
Захиалга хийсэн хугацаанаас 36 цагийн дараа захиалга автоматаар цуцлагдана.
Валют захиалга хийхэд үйлчилгээний шимтгэл, хураамж байхгүй бөгөөд захиалга цуцалсан тохиолдолд захиалга цуцалсны шимтгэл суутгагдахыг анхаарна уу.
Валют захиалгыг зөвхөн бэлнээр олгоно.
Урьдчилж захиалсан валютыг зөвхөн SendMN-ийн ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН САЛБАРААС авна.
Захиалгаа хүлээн авахад SendMN аппликэйшн дээрх Захиалгын код болон Захиалагчийн бичиг баримт шаардлагатайг анхаарна уу.

Reply