• SendMN
  • Posts
  • Турк улс руу 2023 оныг дуустал шимтгэлгүй шилжүүлэг?

Турк улс руу 2023 оныг дуустал шимтгэлгүй шилжүүлэг?

Монгол Турк хооронд мөнгөн гуйвуулгын ШУУД гарцыг нээлээ.  

Олон улсын мөнгөн гуйвуулгын “Сэнд Эм Эн ББСБ” ХХК нь Турк улсын мөнгөн гуйвуулгын UPT компанитай хамтран Монгол ➡️ Турк, Турк ➡️ Монгол хооронд мөнгөн гуйвуулгын ШУУД гарцыг нээлээ.

Ийнхүү мөнгөн гуйвуулгын шууд гарц нээгдсэнээр Монгол, Турк хоёр орны иргэд болон бизнес эрхлэгчид өөрсдийн мөнгөн гуйвуулгыг хормын төдийд шилжүүлэх боломжтой боллоо.

Харилцагчид нэг удаад илгээх мөнгөн гуйвуулгын дүн 200,000 лира ба 200,000-р хэдэн ч удаа мөнгө шилжүүлж болно.

Турк улсаас Монгол улс руу мөнгө илгээхийг хүссэн хүн UPTION аппликэйшныг ашиглан шилжүүлэх бөгөөд Монгол талд буй хүлээн авагч нь SendMN аппликейшнд бүртгүүлэн Монгол улсын аль ч банкан дахь өөрийн дансандаа хүлээн авах бол Монгол улсаас Турк улс руу мөнгөн гуйвуулга илгээж буй харилцагчид SendMN аппликэйшнаар дамжуулан Турк улсын бүх банкны данс руу шилжүүлэх боломжтой.

UPT компани нь Турк улсын хамгийн том хувийн хөрөнгө оруулалтын Atkif банкны охин компани бөгөөд өдгөө дэлхийн 200 орчим улсад өөрийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэж ажилладаг олон улсын топ түвшний компани юм.

“Сэнд Эм Эн ББСБ” ХХК-ийн хамт олон шинэ шууд гарц нээгдэж буйтай холбоотойгоор Турк -> Монгол, Монгол -> Турк хооронд мөнгөн гуйвуулга хийх харилцагчдадаа зориулан 2023 оны 12 дугаар сарыг дуустал ямар ч шимтгэлгүйгээр мөнгө гуйвуулах урамшууллыг зарлаж байгааг дуулгахад таатай байна.

SendMN-ийг үргэлж сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.

📱 SendMN апп татах: onelink.to/jmdtpb 

📱 UPTION апп татах: onelink.to/q83hjm 

Reply

or to participate.