• SendMN
  • Posts
  • Нисэхээс өмнө бэлдэх шаардлагатай 20 Checklist ✔️

Нисэхээс өмнө бэлдэх шаардлагатай 20 Checklist ✔️

Нисэхээс өмнө бэлдэх шаардлагатай 20 Checklist ✔️

  • Гадаад паспорт болон шаардлагатай бичиг баримтууд

  • Онгоцны тасалбар (Биет болон QR)

  • Эрүүл мэндийн даатгал хийлгэх - Гадаадад зорчигчийн даатгал

  • Авч явах хувцаснуудаа бэлдэх

  • Хувийн ариун цэврийн хэрэгслүүдийг бэлдэх (Сойз, шүдний оо, шампунь, ариун цэврийн хэрэглэл гэх мэт)

  • Цэнэглэгч, Адаптер гэх мэт дагалдах хэрэгслийг бэлдэх

  • Зайлшгүй хэрэг болох өвчин намдаах эм гэх мэт эрүүл мэндийн тусламжийн зүйлс

  • Гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон бусад шингэн зүйлсийг аяллын хэмжээтэй болгон савлаж бэлдэх

  • Үнэт зүйлс, эм тариа, чухал бичиг баримтыг гар тээшиндээ хийх

  • Ачааны тоо хэмжээ, жин хэтэрсэн эсэхийг шалгах, 

  • Онгоцонд хориотой ачаа авч явахгүй байх - Мэдээллийг авиа компаниас дэлгэрүүлж асуух

  • Гэрийнхээ цахилгаан хэрэгсэл болон бусад зүйлсийг сайтар шалгах

  • Үүд хаалгаа сайтар цоожлох, аюулгүй байдлыг хангах

  • Гар утас, камер зэрэг зүйлсийг сайтар цэнэглэн авч явахад бэлдэх

  • Хэр хугацаатай явж байгаагаас шалтгаалан банк болон бусад шаардлагатай газруудад өөрийн явж буй хугацааг урьдчилан мэдэгдэх

  • Бэлэн валют

  • Очиж үзэхээр төлөвлөсөн газрууд болон бусад хийх зүйлсээ утсан дээрээ хадгалах

  • Гар ариутгагч, маск зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх зүйлсийг авч явах

  • Очих газар хүртэл таны нислэгийг ая тухтай байдлыг хангах бусад зүйлсийг бэлдэх (Хүзүүний дэр, аль эсвэл нислэгийн үеэр унших ном, үзэж байгаа олон ангит киногоо утсандаа татах)

  • Нислэгээсээ хоцрохгүй байхын тулд сэрүүлэг тавих, аль болох эрт очих, онгоцны буудал руу явах болон бусад хугацааг сайтар төлөвлөх зэрэг checklist-үүдийг бүү мартаарай. 😉✈️ 

Reply

or to participate.