- SendMN
- Posts
- Солонгос дахь Монгол оюутны 1 өдөр
Солонгос дахь Монгол оюутны 1 өдөр
Удахгүй Солонгос улс руу суралцахаар явах гэж буй оюутнууддаа зориулсан Солонгос дахь Монгол оюутны 1 өдрийг харуулж байна. Зураг бүрийн Description хэсэг дээр тухайн зурагтай холбоотой тайлбарыг оруулсан байгаа шүү. Ингээд Солонгос дахь Монгол оюутны 1 өдөртэй танилцъя.
Сайн байна уу? Намайг Удвал гэдэг. Би Солонгос улсад суралцан амьдарч байна. Солонгос улс руу тун удахгүй ажиллан, амьдрахаар ирэх гэж буй залуучууддаа зориулан Солонгос улсын энгийн нэг оюутан хүний амьдрал ямар байдаг талаар хүргэхийг зорилоо. Хамгийн түрүүнд өөрийн гэрийг танилцуулж байна. Солонгост One Room буюу нэг том өрөөтэй байранд миний бие амьдран суудаг байгаа. Үнийн хувьд 2 сая воны барьцаа сар бүр 400,000 воны түрээсийн төлбөрт төлдөг. Тэгвэл та бүхэн цуг миний нэг өдөртэй танилцана уу.
Сургууль руугаа явахаар автобусанд суухаар оочирлож байгаа бөгөөд хүмүүс ирсэн дарааллаараа бие биеийнхээ араас оочирлож автобусандаа суудаг.
Метронд суухын тулд T-Money карттай байх ёстой бөгөөд орох үедээ дарж уншуулна. Орохдоо 1250 воныг төлөх бөгөөд хир хол явснаас хамаарч нэмэгдэнэ. Метронд жирэмсний сандал байх бөгөөд суудалгүй битүү байсан ч хүмүүс суухгүйгээр жирэмсэн хүн орж ирэхэд суухад бэлэн байхаар хадгалж байгаа нь маш хөөрхөн.
Энэ манай сургууль бөгөөд тогоочийн чиглэлээр сурч байгаа тул өнөөдрийн хичээл маань эхэлж байна.
Өнөөдөр шинэ ангийнхантайгаа маханд орж байна. Үдээс өмнө бол 13,500 вон, үдээс хойш бол 14,500 вон. 2 цагийн турш хүссэнээр идэж болно, мөн дээрээс нь шөл болон рамён (гоймон) идэж болно.
Мөн идэж дуусчхаад худалдагчгүй өөрөө өөртөө үйлчлэх зайрмагийн дэлгүүрээс зайрмаг авлаа.
Солонгост Street Food болон худалдаа маш сайн хөгжсөн тул хаана ч та элбэг таарах боломжтой. Монгол улсад маань ч гэсэн эрүүл ахуйн шаардлагыг хангуулаад Street Food хөгжвөл залуус маань их үйлчлүүлэх болов уу.
Оройдоо гэрийнхээ хойно байрлах спортын талбайд ирж салхилах, сагс тоглох, бие тамир хийх боломжтой бөгөөд Солонгос улсад иймэрхүү талбай маш элбэр байдаг тул залуучууд нь маш спортоор хичээллэх сонирхолтой байдаг юм шиг санагдсан шүү. Ингээд миний өдөр дуусаж байна. Миний нэг өдөртэй танилцсан та бүхэнд баярлалаа.
Reply