- SendMN
- Posts
- 10/23 - Валютын ханш ба зах зээлийн тойм
10/23 - Валютын ханш ба зах зээлийн тойм
Орон сууцны үнэ өндөр байгаагийн гол шалтгаан?
📈 Валютын ханш ба зах зээлийн тойм
10 сарын 20-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
📌 Өмнөх 7 хоногт гарсан ГАДААД ВАЛЮТ дээрх онцлох мэдээнүүд
Өнгөрөгч 7 хоногт төгрөгийн эсрэг дийлэнхий голлох валютууд суларчээ. Тухайлбал RUB, KRW зэрэг ханшууд харгалзан 0.59% болон 0.78%-иар тус тус суларсан байна.
💹CNY: Хятадын 3-р улирлын ЭЗ-ийн өсөлтийн мэдээ хүлээлтээс өндөр гарчээ. Хятадын 3-р улирлын ЭЗ ийн өсөлтийн хүлээлтийг 4.4% гэж таамаглаж байсан бол бодитоор 4.9% болж өсөж уналтад ороод байсан хятадын ЭЗ эргэн эрчимжиж эхэлсэн байна. Үүнд жижиглэн худалдааны борлуулалт эрчимтэй өсөж, тавдугаар сараас хойших шинэ дээд түвшинд хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Мөн ажилгүйдлийн түвшин сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж.
Харин БНХАУ-ын үл хөдлөх салбарын уналт эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэвээр байх төлөвтэй байна. Тус улсын эрх баригчдын зүгээс урьдчилгаа төлбөрийг хөнгөвчлөх, моргейжийн зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээ авсан ч үр дүн багатай байгаа аж. Энэ он гарсаар БНХАУ-ын үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалт 9.1 хувиар буураад байна.
💶EUR: Евро бүсийн инфляцын мэдээ хүлээлтэд нийцэж гарлаа. Евро бүсийн инфляц 8 сарын байдлаар 5.2% байсан бол 9 сарын байдлаар 4.3% болж буурчээ. Төдийлөн сайн буурахгүй байсан инфляцыг Европын төв банк удаа дараа хүүгийн түвшингээ өсгөж хүчтэй мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлснээр буулгаж байгаа үр дүнд хүрлээ.
💵USD: Лхагва гарагт АНУ-ын засгийн газраас олгосон барилга барих зөвшөөрлийн статистик үзүүлэлт гарлаа. Тодруулбал эдийн засагчид барилга барих зөвшөөрөл 1.54 саяас буурч 1.45 сая болно гэж таамагласан. Гэвч бодит байдалд хүлээлтээс өндөр буюу 1.47 сая гарсан байна.
Ирэх саруудад инфляц өсөх магадлал улам бүр нэмэгдэх төлөвтэй. Эсрэгээр АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд урьд өмнөх шигээ сайн гарахгүй байгаа. Иймд ХНС инфляцтай тэмцэж бодлогын хүүгээ нэмэх болон удаан хугацаанд барих нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр ХНС хэрхэн зөөлөн газардалт хийхээ сайн төлөвлөх шаардлагатай болж байна. Ирэх 11 сард танилцуулах бодлогын хүүг өсгөх магадлал бага байна гэж шинжээчид үзэж байна.
📌 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/
Алт: Геополитикийн асуудал үргэлжилж буйгаас алтны ханш өссөөр 1,950 ам.доллароос дээш гарав.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Израилд айлчлахын өмнөхөн Израилын арми болон Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж, Газын зурвасын эмнэлгийг бөмбөгдсөний улмаас олон зуун Палестин хүн амь үрэгджээ.
Улс төр, санхүүгийн тодорхойгүй байдлын үед үнэ цэнийн найдвартай нөөц гэгддэг алтны үнэ 10-р сарын 06-нд долоон сарын доод түвшинд хүрснээс хойш бараг 150 ам.доллар буюу 8.3%-иар өссөн байна. Хамас бүлэглэл Израйлын хурцдаж хэлэлцээрийн түвшинд хүрэлгүй хүчтэй үргэлжилбэл алтны ханш 2070 ам. долларын түвшинд хүрч өсөж болзошгүй юм.
Газрын тос: Дайны улмаас WTI газрын тос 83 ам.доллароос доош унаж байсан газрын тосны үнэ үргэлжлэн өссөөр 89 ам.доллароос дээш өсөөд унасан байна. Газрын тосны нийлүүлэлтийн шокоос үүдэн үнийн өсөлт хүчтэй үргэлжлэх төлөвтэй байгаа боловч Палестины “Хамас” бүлэглэл болон Израилын дайн газрын тосны нийлүүлэлтэд шууд утгаар нөлөөлөхгүй ч ОПЕК-ийн газрын тосны нийлүүлэгч орон болох Ираныг татан оролцуулах эрсдэл үүсвэл үнэд шууд утгаар нөлөөлөх боломжтой юм. Иран нь газрын тосны нийлүүлэлтээрээ Саудын араб болон ОХУ-ын дараа орох топ 5 том газрын тосны тоглогчдын нэг билээ.
📑 Компаниудын 3-р улирлын тайлан гарч эхлэв.
●Өчигдөр АНУ-ын засгийн газраас хиймэл оюун ухаанд суурилсан чипний экспортод шинэ хориг тавилаа.
Хориг тавьж буйн гол шалтгаан нь БНХАУ-ын дараагийн түвшний хиймэл оюун ухааны хөгжүүлэлтүүдийг сааруулахад чиглэж байна.
Энэхүү шийдвэрийн улмаас хагас дамжуулагч чип хөгжүүлэгч компаниудын хувьцааны ханш уналаа. Тус хоригт шинээр Nvidia компанийн H800 болон A800 загварын чипнүүд орсон бөгөөд хувьцаа нь 4.7%, Broadcom 2%, Marvell 0.9%, Intel компанийн хувьцаа 0.9% тус тус унажээ.
● Tesla компанийн 3-р улирлын тайлан гарлаа
ЭЗ-ийн нөхцөл байдал тогтворгүй ялангуяа хүүгийн түвшин өндөр байгаа учир Элон Маск автомашинуудынхаа үнийг дахин бууруулах шаардлагатай байна гэснээс хувьцааны ханш нь 10 орчин хувиар уналаа.
Тесла компани 2023 оны 3-р улирлын тайланг дүгнэвэл шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг 73 цент гэж хүлээж байсан ч тайлангийн үзүүлэлтээр 66 цент, борлуулалтын орлогыг 24.1 тэрбум ам.доллар гэж хүлээж байсан ч 23.35 тэрбум ам.доллар байв.
● Netflix хэрэглэгчдийн тоо нууц үгээ хуваалцах боломжгүй болсноор өслөө. Шинэ нууц үгийн тохиргоог нэвтрүүлсний дараа Netflix хэрэглэгчдийн тоо 10.8 хувиар өсөж 3-р улирлын тайланд эергээр нөлөөллөө. Компани тус улиралд 8.8 сая гаруй хэрэглэгчтэй болсон нь 2020 оны 2-р улирлаас хойших хамгийн сайн үзүүлэлт юм.
🏢Орон сууцны үнэ өндөр байгаа шалтгаан нь барилгын материалын 63%, арматурын 80% нь импортоос хамааралтай байгаад оршиж байна.
МУ-ын барилгын материал тэр дундаа арматурыг 79%-ийг БНХАУ-аас, 21%-ийг ОХУ-аас импортолдог байна.
Мөн 2021 онд 666.2 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийсэн бол 2022 онд 911.5 тэрбум төгрөгөөр арматур импортолжээ. Арматур худалдан авсан хэмжээг мөнгөн дүнгээр авч үзвэл 2021 онд ОХУ-аас 118.8 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол 2022 онд 150.2 сая ам.доллар, 2023 он гарсаар 24.4 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Харин 2021 онд БНХАУ-аас 70.8 сая ам.доллар, 2022 онд 109.6 сая ам.доллар, энэ оны эхний долоон сарын байдлаар 96.1 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна.
Зураг 1. Арматур импортын тоо хэмжээ /мянган.тонн/
Зураг 2. Арматур импортын дүн /сая. ам доллар/
Эх сурвалж: Bloombergtv.mn & Barilga.mn
Reply