• SendMN
  • Posts
  • 10/18 - Валютын ханш ба зах зээлийн тойм

10/18 - Валютын ханш ба зах зээлийн тойм

Өнгөрөгч 7 хоногт EUR, KRW, RUB зэрэг валютын ханш өсөлттэй байсан бол USD, JPY зэрэг валютууд төгрөгийн эсрэг уналттай байна.

📈 Валютын ханш ба зах зээлийн тойм

10 сарын 13-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/ 

📌 Өмнөх 7 хоногт гарсан гадаад валют дээрх онцлох мэдээнүүд 

Өнгөрөгч 7 хоногт EUR, KRW, RUB зэрэг валютын ханш өсөлттэй байсан бол 🔻USD, JPY зэрэг валютууд төгрөгийн эсрэг уналттай байна.


USD: Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын инфляцын мэдээ хүлээлтээс өндөр гарсан ба 9 сарын инфляц 3.7% тай гарч хүлээлтээс 0,1%-иар өндөр гарлаа. Тиймээс шинжээчид 11 сард бодлогын хүүг өсгөх магадлал өндөр болж байна гэж үзэж байна. Энэ нь USD-ийн ханшийн хувьд эерэг мэдээ юм. Хэрэв АНУ бодлогын хүүгээ дахин 0,25% нэгж хувиар өсгөвөл бодлогын хүү 5,75% болох ба олон улсын зах дээр USD-ийн ханш чанга хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

RUB: ОХУ-ын Засгийн газар Гадаад валютын нийлүүлэлтийг хангахын тулд 40 гаруй экспортлогч компани, тэр дундаа газрын тос олборлогч гол компаниуд гадаад борлуулалтаас олсон орлогоо дотоодын зах зээлд рублиэр зарах ёстой гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгджээ. Үүний дараа RUB ханш 2,6% чангарсан байна.  

📌 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/ 

Алт: Өнгөрсөн Бямба гарагийн өглөө Палестины газар нутгийн нэг хэсэг болох Газын зурвасаас Хамас зэвсэгт байгууллага агаар, газар, усаар Израил улсын нутаг дэвсгэрт гэнэт халдан довтолж үүний улмаас орой нь Израилын арми Газын зурваст агаарын цохилт өгснөөр дахин хэдэн зуун Палестин хүн алагдаж, 1,600 орчим хүн шархадсан тухай мэдээлжээ. Энэ дайны улмаас 1,810 руу унаад байсан алтны ханш 1,885-аас дээш гарч өсжээ.
Түүх сөхвөл хоёр сая орчим Палестин хүн амьдардаг Газын зурвасыг Израил улс 1967 оны дайнаар Египет улсаас булаан авч байжээ. Дараа нь 2005 онд эндээс цэргээ гаргаж, Палестины засаг захиргаанд шилжүүлсэн юм. 2007 онд энд Палестинчуудын хооронд иргэний дайн гарсны үр дүнд Палестины засаг захиргаа хяналтаа алдаж, Газын зурвас Хамас зэвсэгт байгууллагын мэдэлд шилжиж байжээ.
Газрын тос: Дээрх дайны улмаас WTI 83 ам.доллароос доош унаж байсан газрын тос сэргэж 85 ам.доллароос дээш өссөн байна.

Хонконг крипто биржүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгана. Хонконгийн цагдаагийн газар болон Үнэт цаас, фьючерсийн комисс хамтран ажлын хэсэг байгуулав. Уг хамтарсан ажлын хэсгийн зорилго нь JPEX крипто биржийн хууль бус үйлдлээс болж Хонконг иргэд 200 сая орчим ам.доллароор хохирсноос шалтгаалан тус засаг захиргааны онцгой бүст үйл ажиллагаа явуулдаг крипто биржүүдэд шалгалт оруулах ажээ.

Porsche компани “Cayenne” тансаг зэрэглэлийн спорт машиныхаа борлуулалтыг нэмнэ гэснээр тус компанийн хувьцааны ханш 4.1%-иар өсжээ. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” компани III улирлын борлуулалт нь тогтвортой байх төлөвтэйг онцлоод “Cayenne” спорт загварын автомашиныхаа зах зээлийг тэлнэ гэж мэдэгдэв. Үүний дараа хувьцааных нь ханш 4.1 хувиар өслөө.

Долоодугаар болон наймдугаар сард салбар нэгжийнх нь борлуулалтын хурд тааруу байсан ч “Cayenne” спорт загварын автомашиныхаа зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлснээр тогтвортой өссөн гэж “Porsche” мэдэгджээ. Тус компани урт хугацаандаа ашгаа 20 хувиас давуулахыг зорьж байна. Ингэхийн тулд өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур, программ хангамж зэрэгт төвлөрөн хөрөнгө оруулалт хийж байгаа аж. 

Porsche cayenne маркийн автомашин нь төрлөөсөө хамаараад 73,650$-114,550$ хооронд худалдаалагддаг ажээ. 

ОУВС БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг
5.2 хувиас 5 хувь болгон буурууллаа.

Олон Улсын Валютын Сан 3 сарын өмнө 2024 онд дэлхийн инфляц дунджаар 5.2 хувь байна гэж таамаглаж байсан бол 5.8 хувь болгож нэмэгдүүлснээс гадна ихэнх улс оронд 2025 он хүртэл инфляц Төв банкнуудын зорилтот түвшнээс дээгүүр байна гэж таамаглажээ.

Мөн дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийн түвшнийг бууруулсан байна. Тиймээс инфляцын түвшин өндөр байхыг анхааруулж, Төв банкнуудад мөнгөний бодлогоо чанга хэвээр хадгалахыг уриаллаа.

Эх сурвалж :https://www.bloomberg.com/ 

💵 Богд болон Голомт банкны 2023 оны 3-р улирлын тайлан гарлаа.
Жилийн өмнөхтэй харьцуулахад Богд банкны ашиг 71%, Голомт банкны ашиг 66% өссөн байна. Ашигт ажиллагааны нөлөөгөөр тус банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж 23% болон 21%-д тус тус хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 7-8 нэгж хувиар өндөр үзүүлэлт байлаа. 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

📊 Монгол банк 2024 онд инфляц 7.8 хувь буюу зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж таамаглаж байна.

Тодруулбал, энэ оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй гэж үзэн өмнөх төсөөллөө ахиуллаа. Монгол Улсын инфляц 2011 оны 11 сараас хойш 2 оронтой тоонд хадгалагдаж ирсэн бол 1 оронтой тоонд дөхөхөөр байна.
Монгол банк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин юм. Хүнсний бус инфляц, импортын барааны үнийн өсөлт саарах, шатахууны үнэ, тогтвортой байхтай холбоотойгоор бодлогын хүү буурахаар хүлээгдэж байна.

Эх сурвалж: Монгол банк

 

Reply

or to participate.